Түүхийн өлгий нутаг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ард иргэд нутаг усныхаа “Есөн бахархал”-ыг тодруулжээ. Тус сумын удирдлагууд санаачлан ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, ИТХ-аар оруулан “Есөн бахархал”-аа батлуулсан байна.
Тус сумын ард иргэдийн олонхийн саналаар Жавхлантын уулс, Өндөрдэгт буюу Дэлгэрдэнж, Гүрмийн нуур, Хар Ямаатын уул, Ханзат хотын туурь, Чингисийн морины уяа, Салхитын сэнжит хад, Есөн хүний агуй, Бичигт хад зэрэг дурсгалт газрууд есөн бахархлаар нэрлэгдсэн байна.
Баян-Овоо суманд эртний хүн амьдарч байсан ул мөр бүхий газар нэг, тахил тайлгын байгууламж 20, барилга, архитектурын дурсгал тав, чулуун зэвсгийн дурсгалт газар гурав, хөшөө дурсгал зургаа, хадны зураг, бичгийн дурсгал нэг бүртгэгдсэн түүхийн баялаг ул мөртэй юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Chingisiin morinii uya genee shaa pizdaakuud iim pizdaakuud hezee hugjinuu