ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 08 сарын 22

 

Өмнөговь аймгийн салбар бүрт иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллагуудын удирдлагууд нэгдэн “Өмнөговь аймгийн иргэдийн эрхийг хамгаалах нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулагдлаа.

Өмнөговийн ард иргэдийн эрхийг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой энэхүү төрийн бус байгууллагын тэргүүнээр Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн тэргүүн Х.Мандахбаяр, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Хүсэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүдээр Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, “Говийн хүү” сангийн тэргүүн Б.Амаржаргал, аймгийн Политехник коллежийн захирал А.Түвшинбаяр, “Шинэ Ханбогд” төрийн бус байгууллагын тэргүүлэгч Д.Эрхэмбаатар, “Монгол говь” сонины эрхлэгч Ж.Сайнжаргал, “Төгс голомт” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн Цахилгаан холбооны газрын дарга Ч.Сугархүү, “Сангийн далай энержи” ХХК-ийн захирал Б.Алтансүх нар сонгогдлоо.

Мөн хяналтын зөвлөлийн даргаар "Нэмэхт суурь" ХХК-ийн захирал Д.Ганзориг, Ноён сумын засаг дарга Б.Батболд, Өмнөговь аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн П.Оюунчимэг, Цогтцэций сумын Өгөөмөр багийн ИНХ-ын дарга, “ТJVCO” ХХК-ийн эрүүл ахуйч С.Каламкас, Гурвантэс сумын “Шугшаа хайрхан” ХХК-ийн захирал Т.Нэмэр нар сонгогдлоо.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (112.72.11.113) 2017 оны 08 сарын 22

Amjilt ta bvhend hanbogd sumand zerleg amidtad harangadaj bn oyu tolgio gazar dooguur n usiin sorood awchihaar usaa olj uuj chadaha baisan tsagaan hadnaas hil oyu tolgoi shoroon zamaar teewer hiij bn eniig boluilah heregtei bn zam usalj bga hudlaa shv

0  |  0
Top