Марк Зукерберг хоёр сар амарна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

“Facebook”-ийн эзэн Марк Зукерберг амралтаа авахаа зарлажээ. Тэрбээр хоёр дахь хүүхдээ төрсний дараа хоёр сар компаниасаа хол байх нь ээ. Эхнэр Присцилла Чан болон хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд тэрбээр ажлаасаа хөндийрнө гэлээ. “Facebook надад дөрвөн сарын амралт өгсөн. Гэхдээ би хоёр сар амарна. Охиноо төрсний дараа нэг сар, арванхоёрдугаар сард нэг сарын амралт авна” гэж Марк Зукерберг ярьжээ.

“Намайг байхгүй үед компанид бүх зүйл сайн байна гэдэгт итгэж байгаа” гэж тэрбээр ярьсан байна. Марк Зукерберг хоёр жилийн өмнө анхны охиноо төрсний дараа мөн амралт авч байсан юм.


 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сугар(202.9.41.94) 2017 оны 08 сарын 22

Хятад эхнэртэй нь жаахан тийм болохоос Марк оюуны бядтай залуу шүү.

0  |  0
Top