Уйдсан амь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23


Ийм мэдээлэл байн байн гарах болжээ. 

 

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн урд байрлах “Урантогоо” зочид буудлын дөрөвдүгээр давхрын цонхноос нэр, хаяг нь тодорхойгүй 20 орчим насны эмэгтэй үсрэхийг завджээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс 15 орчим насны  охин амиа хорлохыг завдав.  

Орхон аймагт  хоёр охин байрны дээврээс үсэрлээ

Ийм мэдээлэл байн байн гарах болж. Хүний амийг  зүүний үзүүр дээр тогтсон буудайтай зүйрлэдэг. Тийм ч учир Монгол хүн амиа хорлосон хүнийг таатайгаар хэлээд байдаггүй. Хөдөө бол орон нутагт ган, зуд нүүрлэнэ, муу зүйл тохиолдоно гэж  цээрлэдэг.

Албаныхны мэдээлсэнээр 2017 он гарсаар 69 хүн  өндөрөөс үсэрч амиа  хорлохыг завджээ. Ихэнх нь 15-36 насны залуус. Эмзэглэмээр тоо. Согтууруулах ундаа   хэтрүүлсэн,  мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ амиа хорлохыг  оролдсон байдаг. Амиа хорлох гэдэг сайхан зүйл биш. Өдгөө “Өндөрөөс үсрэх” гэдэг хэвшмэл хэллэг болтлоо, бид байдаг л зүйл шиг дассанд аюул байна.

Нийгмийн бухимдал, ажилгүйдэл, сэтгэл  санааны  дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, ойр дотныхны гадуурхал  олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Баянзүрх дүүрэгт амиа хорлохыг оролдсон охиныг найз  охиных нь ээж “Биеэ үнэлэгч” гэж дайрсанаас  болсон юм билээ. ОХУ-д  “цэнхэр халим” гэх тоглоом гарч өсвөр насны залуус амиа хорлож буй бичлэг дуулиан тархсан. Энэ сургаар зарим ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар сурагчдынхаа биед үзлэг хийж, хяналт анхаарал тавьж байсан нь сайшаалтай юм. Аминаасаа уйдсан гэдэг сайхан үг биш.  Хүн дунджаар 80 насалдаг гэвэл 28800-хан өдөр амьдарна шүү дээ. 15, 16 настайдаа  амиа хорлоно  гэдэг байж боломгүй зүйл.  

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(59.153.115.148) 2017 оны 08 сарын 23

ene tuhai Nighttrain hamtlagiin Hailsan Shokolad gedeg duu mash oilgomjtoi tailbarlasan baidag. ter duug sonsvol ene buhnii uchryg oilgono.

0  |  0
Top