Нийслэлийн удирдлагууд төв замаас зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр гарсантай зэрэгцэн иргэд багагүй бухимдах болсон. Бүр Ерөнхий сайдын анхааралд хүрч хотын удирдлагад хугацаатай үүрэг даалгавар өгөхөд хүргэв. Хотын удирдлага туслах замууд л ачаалалтай байгаа гэсэн хариулт өглөө. Гэтэл Муухай дээр улцан гэдэг шиг Замын цагдаагийн албанаас “ Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох арга хэмжээ тодорхойгүй болоод байна. Зөрчлийн тухай хуульд энэ талаар зүйл заалт багтаагүй. Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарыг торгож, хариуцлага хүлээлгэхгүй, анхааруулаад явуулж байгаа” гээд мэдэгдчихэв. Манайхан болсон хойно нэгэнт торгохгүй юм чинь гээд дугаарын хязгаарлалттай өдөр гараад зүүн гар тийш эргэх бухимдлыг таг түгжрэл болгож мэдэхээр нөхцөл байдал үүсгэв. Цагдаагийнхан ойрд будлих болов. Хар тамхины бүлэглэлийг илрүүлсэн мэдээлэгчээ ил тод зарласан. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж хотын хүн, тээврийн хэрэгслийн ачаалал оргилдоо хүрэх цагаар “Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг торгохгүй” гээд зарлачихлаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг л боллоо. Одоо зөвхөн жолооч нар л ухамсартайгаар замын хөдөлгөөнд оролцохыг харах үлдэв. Хэтэрхий ил тод байх гэдэг заримдаа алдаа ч болж мэднэ. Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг торгохгүй гэж зарлах шаардлага байсан уу.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
За яахав дээ. Нэг ч гэсэн торгууль хасагдаа л биз. Иргэд ухамсараараа нэг өдөр машингүй явна л биз. Харин хязгаарлалт зөрчсөн жолоочид өөр төрлийн арга хэмжээ бодож олох хэрэгтэй байх. Жишээ нь сайн үйлсэд зориулсан санд хандив өгдөг байж болох юм.
Torgoh ni zov 1 odor autobusaar yavah heregtei sh dee. Busdiigaa hundeleed. Esvel bugdeeree mashintaigaa garaad zam deeree boglorood honii...
Nemeed zarlaad bhiin, kkk
torgo torgo gants udur awtuusaar yaw
Ter hen bilee jargalsaihan ch biluu ter anhnaasaa tmegtej torgohgui bgaa ntr gj live hiij heniirheegui bl tgj zarlahgui l bsn bh
энэ су.батболд хурдан зайлж хотын иргэдыг амараагаад өгөөч. хотыг хот танхай жолооч дарангуйлалд орууллаа.хаа л бна. аварь осол үхэл цус гудамжинд гарахаас хотынхон айдаг боллоо. уи дэлгүүрийн өмнөх талбайг нураагаад хашаа барьсан.зургийг нь харвал сандал нэрээр хашаа барьсан зураг бна.манжи монголыг худалдсан манж цэрэндоржийнхоо хөшөөг буулгаач.архивт гарын үсэг нь бгаа хар. маншингүй гудамж бол 2 талын нь замыг яагаад авахгүй юм . хурдан дуусгаач жуулчдаас ичиж бна. ирээд харалдаа
ЭНЭ ХОТЫН ДАРГАНЦАРЫГ СУЛБАГАР НӨХӨР ГЭСЭН ЧИНЬ БҮР ДҮНХҮҮ НӨХӨР ҮҮ ДЭЭ?
УРДАХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛААГҮЙ БАЙЖ ДАХИН ИЙМ БАЛАЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГАХАА БОЛИВОЛ ТААРНА.НЭГ НЭГЭНТЭЙГЭЭ ЗӨВ ЗҮЙЛЭЭР ӨРСӨЛД МӨН УХААНТАЙ ӨРСӨЛД
Торгох хүн олдохгүй болхоор бараг бүх замын цагдаа зуслангын замд хэдэн ээлжээр ажилаад байгаа юм бэ? Бараг ам болгонд хүний ам үнэрлэсэн цагдаа нар байдаг боллоо.Монголчууд бид нар ийм найгүй архчин болсон юм уу
дугаарын хязгаарлалтанд хөдөө орон нутгийн, бүр тодруулбал 500 гаас 1500 км ийн цаанаас ирж буй тээвэрийн хэрэгслэлд маш хүндрэлтэй хүний эрх зөрчигдсөн асуудал үүсдэг. тиймээс энэ хол зам туулж ирсэн тээврийн хэрэгслэлд хараалгүй БОЛГО
Тэр зүүн гар тийш эргэхгүй гэдэг чинь хотын орлогч Баярхүү гэдэг нөхрийн санаачилсан ажил шүү дээ. дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг торгохоо больсон байх аа.
Arga khemjee abakhgvi yum bol Dugaariin khyazgaarlalt gej baigaad yakh yim Tankhaichuud ni zabshij yos juram sakhigchid ni khokhirno bizdee!!!
Ene hotiin zasgiig buren bureldehuuneer n solih heregtei bn shuu.
ene lalaryn zasgiin gazryg zayluulaachee , uls oron chini zambaraagaa aldlaa ,