Том өгзөг, галбирлаг биеэрээ алдартай Ким Кардашьян гоо сайхны мэс засалд орсон гэсэн мэдээллийг үгүйсгэсээр ирсэн. Тэгвэл Кимийн Мексикт амарч яваа зураг нь түүнийг үнэнээ хэлэхэд хүргэжээ. Зураг дээр бүсгүйн гуянд тарилганы оромнууд харагдсан нь олны анхаарлыг татжээ. Ким энэ талаараа “Надад арьсны нэгэн төрлийн өвчин илэрч, гуяар толбо үүссэн. Эмч надад гуяндаа тарилга хийлгэхийг зөвлөсөн юм” гэсэн байна. Уг тарилга нь арьсны өвчнийг багасгаж, зөөлөн болгодог аж.
Түүнчлэн Ким “Гуянд хийсэн тарилганаас болж өгзөг томорно гэсэн. Үнэхээр ч томорсон” гэжээ. Тэрбээр арьсны өвчнөөс бүрэн салахаар тарилга хийлгэсээр байгаа аж.
Ким Кардашьян, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ хүлээж авахаар бэлтгэж байгаа билээ. Гэхдээ хүүхэд Кимээс бус тээгч эхээс төрөх юм. Тэд хүүхдийг нь тээж байгаа эмэгтэйд 113 мянган доллар төлжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
buh yum ni hiimel gedeg ni medegdeed ireheer duhlaa shaaj baihgui yu