“Хөөрхөн төрөх албагүй” киногоор нь бидний сайн мэдэх жүжигчин Нелли Уварова 12 жилийн дараа огт өөр дүрээр үзэгчидтэй уулзжээ. Дугуй малгай, нүдний шилтэй, шүдэндээ аппараттай Екатерина Пушкарева амьдрал дээр сайхан бүсгүй билээ. Нелли Уварова “Хөөрхөн төрөх албагүй”-н дараа нэлээд олон кинонд тоглосон. Найруулагч нар түүнийг даруухан, чимээгүй дүрд тохирно гэж хардаг байсан бол одоо хойд хөршийн “ТНТ” телевизээр хоёр дахь цуврал нь гарч эхлэх шинэ кинонд Неллиг галзуу нарийн бичгийн даргын дүрд сонгожээ. “Адаптация” гэх инээдмийн төрлийн энэ цувралд Америкийн тагнуул хэрхэн “Газпром”-д нэвтэрч байгааг харуулдаг аж.
“Адаптация”-д Оросын олон алдартай жүжигчин тоглож байгаа гэнэ. Нелли Уварова энэ бүтээлд Вика гэх дур булаам бөгөөд галзуу нарийн бичгийн дүрд тогложээ. Вика нь компанийн Ерөнхий захирлын нарийн бичиг аж. Түүнтэй Америкийн тагнуул учир ургуулах бололтой.
Нелли Уваровагаас гадна энэ кинонд Леонид Бичевин, Евгения Брик, Юрий Стоянов, Питер Жейкобсон, Артур Бесчастный, Андрей Бурковский нар адал явдалд киноноос инээдмийн төрөл рүү орж иржээ.
Эштон Айви гэх АНУ-ын тагнуулын дүрд Леонид Бичевин тоглосон байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Нелли хөөрхөн хүүхэн
Оросын ТНТ тв ээр гарч байсан.
Ene kinog haanaas vzej boloh we