Монгол дасгалжуулагчдыг дэвжээнээс хөөж байсан Турк шүүгч өнөөдөр тэднийг тэвэрч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Монголын дасгалжуулагч нарын “стриптиз” үзүүлбэр үзүүлэн Рио 2016 наадмын гол дуулиан боллоо хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан үе саяхан. Бүүр Монгол дасгалжуулагч нарын хагас нүцгэн зурагтай подволк хүртэл худалдаанд гарч нэлээдгүй ашиг олсон сурагтай байсан.

Рио 2016 наадмын сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай бөх Г.Мандахнаран дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Наврузовтай барилдсан юм. Улмаар Ганзоригийн Мандахнаран торгуулийн оноогоор дийлдэж, эцсийн мөчид олимпын медалиа луйвардуулсан хэмээн үзсэн. Монголын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нар эсэргүүцлээ илэрхийлэн цамцаа тайлсныг олон улсын хэвлэл янз бүрээр ярьж бичиж байв. Улмаар манай шүүгчдийг дэвжээнээс Туркийн шүүгч хөөж, Бразилын цагдаагийнхан дэвжээнээс буулгаж байсан юм.


Тэгвэл “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгээд байна.

Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж дэлхийн аварга болсон юм. 

Тус тэмцээний тухай нэгэн зураг сошиал орчинд тун ч алдаршаад байна. Тухайлбал, нэгэн цагт Рио-2016 олимпын дэвжээнээс хөөгдөж байсан дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нартай тэднийг хөөж байсан Турк шүүгч тун ч дотноор зургаа татуулжээ. Зураг авахуулахдаа Монголын хоёр шүүгч маань өөрсдийн зурагтай подволкоо өмссөн байсан нь олныг анхаарлыг ихэд татсан байна. Мэдээж дэлхийн аварга болсон П.Орхон ч зурган дээр цуг байгаа юм.

П.Орхоны хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа.  


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДоБааги(66.181.178.196) 2017 оны 08 сарын 26

Спорт бол эв найрамдал,сайхан хиргүй сэтгэлийн бэлгэдэл юм. Спортыг хүн төрөлхтөн дайнгүй сэтгэлийг мөрөөдөж бий болгосон. Өчигдөр шударга ёс спортын цэвэр ариун байдлын төлөө тэд дэвжээн дээр маргалдсан. Тэр нь дэлхий дахины анхаарлыг татсан. Өнөөдөр спорт өс ,хар санаа энэ бүгд юу ч биш гэдгийг харуулваа. Монгол яллаа. Шударга ёс яллаа.

0  |  0
Mj(27.123.214.119) 2017 оны 08 сарын 25

Saihan medee

0  |  0
Naraa(202.70.46.235) 2017 оны 08 сарын 25

Dasgaljuulagch nar ch nam yaljee Mundag 2 dasgaljuulagchdaa bayar hurge

0  |  0
Zochin (43.242.243.249) 2017 оны 08 сарын 25

Hi sain bn! Manai Mongolchuud mundagaa! Talarhii!

0  |  0
Би(202.9.41.158) 2017 оны 08 сарын 25

Пялдагдаж бхгүй юу өөр яадгийн.

0  |  0
Би(175.223.48.70) 2017 оны 08 сарын 25

Спорт гэж ийм сайхан Шудрага үнэн ялгарч гарч ирж бн да

0  |  0
Bi(59.153.113.102) 2017 оны 08 сарын 25

Unen yalnaa. Naad turk chn jil garui bodoj shanalj bjdee zailuul. Surag sonsohod barag MEDALİA bucaaj avh um shg bn lee shuu. Olon ulsiin umguulugch sain ajilj bg um bn lee

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 24

манай хэд зориуд авч очиж л дээ. эсвэл трэнд болчихсон Парист зарж байсан юм болов уу? аль нь ч байсан дэлхийг ангайлгаж чадлаа...

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 24

болох юм болдгоороо л болж дээ. подволкоо өмссөн нь бүр хоржоонтой болж...

0  |  0
Монгол(202.9.42.235) 2017 оны 08 сарын 24

Унэн ялна гэдэг л энэ дээ .Сэтгэл сэргээм зураг авахуулж болж байна эргээд уулзах нуурээ гэж энэдээ

0  |  0
HOLBOOGOO CHIRJ YAVA(202.170.68.38) 2017 оны 08 сарын 24

HUGIIN HOLBOOGOO CHIRJ YAVAA HUMUUSDEE DAVGADORJ SUHBAT SUMIYABAZAR NARIIN NOVSHNUUD HARJ AV SUHBAT SUMIYABAZAR NAR ICHEESEE UMNU NI OCHIJ UUCHLALT GUIJ BUHII

0  |  0
Byambaa(202.9.41.20) 2017 оны 08 сарын 24

Bayar hurgey Orhondoo bagsh nart ni

0  |  0
Mongol er hun(202.21.106.148) 2017 оны 08 сарын 24

Mongoliig shivshig bolgoson 2 bandiig yagad yvuulchihvaa.shorond ni yvuulahgui yav,dagvaa ene 3 mongoliin neriig ballaj duusahgui yum da

0  |  0
Zochin(66.181.160.126) 2017 оны 08 сарын 24

Гоё бна Орхон сайн багшийн шавь бнаа.Сайхан монголжуу царайтай хөөрхөн охин бна

0  |  0
Өвөө (202.9.43.235) 2017 оны 08 сарын 24

Woow энэ байхгүй юү.Та нартаа баяр хүргэе. Монголчууд чаднаа.Тэр хуухай Сумъяабазартангууд зайлаарай.

0  |  0
zochin(107.77.161.9) 2017 оны 08 сарын 24

Shudarga unen hezeed yaldag gej ene dee. Daravch daldaina, bulavch bultaina shuu minii Mongoliin Zorigt tamirchidaa. Bayarlalaa ta nartaa.

0  |  0
zochin(107.77.161.9) 2017 оны 08 сарын 24

Shudarga unen hezeed yaldag gej ene dee. Daravch daldaina, bulavch bultaina shuu minii Mongoliin Zorigt tamirchidaa. Bayarlalaa ta nartaa.

0  |  0
Top