Кейт Миддлтоны бие мууджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Их Британийн ханхүү Уильямын эхнэр гүнж Кейт Миддлтон эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээлэл олны анхаарлыг татжээ. Тэр ч бүү хэл шар хэвлэлүүд гүнжийн бие муу байгаа, Британийн Хатан хааны ордонд түгшүүр үүсээд байна гэж мэдээлжээ. Тэгвэл хатан хааны гэр бүлтэй ойр байдаг эх сурвалжийн “Cosmopolitan”-нд мэдээлснээр, Кейтийн бие өвдөж эмнэлэгт хэвтсэн ч дараа өдөр нь гарсан гэжээ.

Сүүлийн нэг сард Кейт Миддлтон эрүүл мэндийн шалтгааны улмаас олны өмнө гарч ирээгүй юм. Чухал арга хэмжээнүүд дээр ч харагдахгүй байсан түүнийг гурав дахь хүүхдээ тээж байж магадгүй гэж Британийн хэвлэлүүд таамаглажээ. Учир нь Кейт хоёр хүүхдээ тээж байхдаа аль аль дээр нь хордлого өгч, бие нь эвгүйцэн эмнэлэгт хандаж байсан билээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(202.9.40.110) 2017 оны 08 сарын 27

Jirmee bol boljdee

0  |  0
Oyu(75.166.121.170) 2017 оны 08 сарын 27

Za bolj dee ovdoogui l bol

0  |  0
Top