АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү Бэрроныг хүмүүс доожоо муутай гэж шүүмжилдэг. Тэгвэл Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар амралтаа дуусгаад Морристауны нисэх буудалд бууж байгаа зураг дахин шүүмжлэл дагуулжээ. 11 настай Бэррон хүү шорттой, “On your mark tiger shark” гэсэн бичигтэй тод өнгийн майктай байсан нь цахимаар шүүмжлэл дэгдэхэд хүргэсэн бололтой. Америкчууд Бэрроныг Ерөнхийлөгчийн хүү гэхэд зохимжгүй хувцасласан байна гэж үзжээ. “Daily Caller” сонины тоймч л гэхэд “Бэррон Трампынх шиг хувцасыг би кинотеатрт очихдоо л өмсдөг” гэсэн байна.
Тэгвэл Бэрроныг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын охин Челси Клинтон “Tвиттер”-тээ “Хэвлэлүүд Бэррон Трампыг тайван орхих цаг болсон. Хүүхэд насаа хэвийн өнгөрөөхөд нь түүнд битгий саад болооч” гэж жиргэжээ. Меланиа Трамп хариуд нь экс Ерөнхийлөгчийн охинд талархал илэрхийлсэн байна. Тэргүүн хатагтай “Баярлалаа, Челси Клинтон! Хүүхдүүдээ дэмжиж, өөрийнхөөрөө байхыг нь зөвшөөрөх нь их чухал” гэж бичжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 9 )
Khoorhon khuu ukhaantai khartstai um. Eruul enkhiig khusie! Khoorhon ba,
haha tegeeg baahan nike puma umsuud buuhuu hvn uuruunhuuruu engiin bh ni saihan
Хөөрхөн л хүү байна. Эрүүл л бол болоо шүүдээ юун доожоогүй хүний мууд дуртай гэдэг нь
Хэн юугаа өмснүү хэнд хамаатай юм бэ өөрт нь л таалагдаж байгаа бол болоошд 2 нүүртэй хүмүүс л шүүмжлэхдээ сайн байдаг
Jaahan hvvhdiig ch zvgeer bailgadaggvi ulsuud uu amerikchuud gej
Хэний ч хүүхэд байсаг өөрийнхөөрөө байх шиг энгийнсайхан зүйл хаач байхгүйманайхан биш шүү урамсартай хүмүүс сайхан юм томбрэнд сонголоо гээл юу болох юм ккк
Hogshin azraganii tol bolhooroo doojoogui haragdaad bdag baih l daa
зүгээр л хувцас байна шдээ, харин ч хөөрхөн байхад.
Vnen shv hvvhed uuriinhuuruu baig tegeed ch amraad yabj bga um chin te