Төрөх тасгийн дотоод засварын ажил дуусчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

 


  Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн Засварын ажлыг орон нутгийн 116 сая төгрөгийн  төсөвт өртгөөр “Айсуй хөгжил” ХХК-ий хамт олон гүйцэтгэжээ.  Энэ оны тавдугаар сарын 22-ноос эхэлсэн тус ажлыг энэ сарын дундуур дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.

  Төрөх тасгийн нэг, хоёрдугаар давхрын нийт 1300 ам метр талбай буюу өрөөнүүдийн хана, тааз, коридор давхар хоорондын шатны хэсэг, гурван давхрын зарим өрөөг засварласан байна.
Төрөх тасгийг засварласнаар жирэмсэн эхчүүд тохь тухтай орчинд төрөхөөс гадна  эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжрах аж.  

Г.Нис

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top