Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2016 оны аравдугаар сарын 11-нд баривчлан Урьдчилан хорих 461дүгээр төвд саатуулсан.
АТГ-аас " Хөгжлийн банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Н.Мөнхбат,Шинэбаяр нарын хэргийг тусгаарлан, шүүхэд шилжүүлсэн" гэж мэдэгдлээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үеэр 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тухай ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн мэдээлсэн. Хэргийн мөрдөн байцаалтыг албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр үргэлжлүүлж байгаа ажээ.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Хайран залуу... Новшнуудын даалгаварыг биелүүлж байгаад л...