Сэрэмжлүүлэг: Эрээнд нутаг нэгтнийхээ их хэмжээний юанийг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 26

 

Халаасны хулгайн 97 хувь нь Улаанбаатарт үйлдэгдэж байна  

Хичээлийн шинэ жил дөхөж нийслэл  хотод  ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь  мөлхөнө гэдэг шиг болж байна. Хотын удирдлагуудын  төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр жолооч нарын уурыг барж, томоохон зах, худалдааны  төвүүдэд халаасны хулгайч нар иргэдийн  аргыг барсан өдрүүд үргэлжилсээр. Цагдаагийн байгууллагаас “Халаасны хулгайч”-аас сэрэмжлүүлсээр  байгаа ч.... Халаасны хулгайч  эмнэлэг, сургууль, зах, худалдааны төв хаа сайгүй. Зунжин, найр наадам хэссэн халаасны хулгайч нар өдгөө Улаанбаатарт буцаж иржээ. Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  даншиг наадам, “Их хурд” болсон аймгуудад ажилтнуудаа явуулж, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан нь “Сайн мэдээ” юм. 2017 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсаны 65,6  нь халаасны хулгай бөгөөд 97.6 хувь нь  Улаанбаатар хотод үйлдэгджээ.

Цагдаагийн ажилтнууд худалдаанытөв, захуудаар явж хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг, Налайх дүүргийн харь яат  М гэгч 21 удаагийн үйлдлээр хулгай, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлээд байна.

“Эрээн”-ий томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ хулгайчаас болгоомжил

Зунжин наадам хэссэн халаасны хулгайч нар Улаанбаатарт эргэн ирж, Хятадын Эрээн рүү хүртэлоджээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төв  олны хөлд дарагддаг үе.  Тус төвийн худалдаачдын дийлэнх нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос бараа бүтээгдэхүүнээ авчирч, “Нарантуул” захаас орон нутгийнхан, хотынхон ихэвчлэн  худалдаал, наймаа хийдэг. Халаасны хулгайч нарын гол бай нь “Нарантуул” худалдааны төв. Тус төвд  ажилладаг цагдаагийн ажилтнуудад хулгайн дуудлага хамгийн их ирдэг. Монгол Улсын иргэн А, БНХАУ-ын Эрээн хотод их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч яваад хулгайд алджээ.  Цагдаагийнхан яаралтай эрэн сурвалжилж А-ийн 6000 юанийг иргэн Т хулгайлсаныг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.  Хөл хөдөлгөөн ихэссэн өдрүүдэд халаасны хулгай, танхай, дээрмийн хэрэгт өртөхөөс иргэдийг сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, мөн аян ч зохион байгуулж байна.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top