Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Сонор-1 хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Замын цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар давхардсан тоогоор 330 ломбард, 137 иргэн, алт мөнгөний үнэт эдлэл зарж борлуулдаг 38, дарханы газар, тээврийн хэрэгсэл 587-г шалгаж хяналт тавьж ажиллажээ.
Үүний үр дүнд хулгайн, дээрэм, танхай, хүчингийн 30 гаруй хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж байна.
Иргэд та бүхэн бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.Дорж
www.zindaa.mn
.
Сэтгэгдэл ( 0 )