Сүүлийн үед иргэд гадаадад их зорчдог болсноос шалтгаалж гадаад паспортын үнэ нэмэгдлээ. Өмнө нь 1-5 жилээр олгож байсан. Иргэдийн дунд хийсэн судалгааны үндсэн дээр нэг, таван жилээр гадаад паспортыг олгох болжээ. Шинээр энгийн гадаад паспорт нэг жилээр авахад 21600 төгрөг, таван жилээр авахад 32600 төгрөгний үнэтэй. Хэрвээ иргэд яаралтай гаргуулах бол 10000 төгрөг нэмж төлнө. Сунгалтын хураамж энэ жилээс эхлэн 2500 төгрөгөөр нэмэгдэж нэг жилээр 4600, хоёр жилээр 6500, гурван жилээр 8500, дөрвөн жилээр 10500, таван жил нь 12500 төгрөг болжээ. Хаяж гээсэн, норгосон, гэмтээсэн тохиолдолд бүртгэлийн хяналтын улсын байцаагч нар 10-40 мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт байдгаас гадна бусдад санаатайгаар ашиглуулах юм бол 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай. Гадаад паспорт авах иргэдийн тоо жил жилээс нэмэгдээд байгаа аж.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )