60 ТЭРБУМЫНХАН СҮҮЛЧИЙН СУМАА ТАВИЛАА

2017 оны 08 сарын 26

 

60 тэрбумынхан

Монголын төрд авлигын сүлжээ бодитой нүүрлэж, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн шатлан зарах тухай Сандуй нарын яриаг та бид сонсоод жил гаруй хугацааг үдлээ. Олон нийтийн шахалт шаардлагын хүчинд Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг шалгаж эхэлсэн.

Сонгуулиас сонгуулийн хооронд "60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг" гэж гөрдөж байсан авторууд нь "Эвлүүлэг байгаагүй" гэдгийг МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрчээ. Үүнээс улбаалан эрх баригч хүчний нэр хүнд урьд хожид байгаагүй унасан. Бичлэгийн үед байлцсан, дуу хоолой нь тодоос тод үлдсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "60 тэрбумынхан" хэмээн олон нийт овоглох болов. 60 тэрбумынхныг Монголын нийгэм тэр аяараа жигшин зэвүүцэж байгаа хэдий ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАК-ийн Н.Номтойбаяр, сүүлийн нэг жилийн дотор концесс нэрээр хэдэн зуун тэрбумыг залгисан сайд нар тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хамгаалж буй. "Хамгаалагч" бүрийнхээ тоогоор 60 тэрбумынхан бүл нэмж байна. Тэд төр засгийг хүчлэн барьж, МАН-ын даргын суудлыг өөрсдөдөө авч үлдэхийг эрмэлзэж байна.

Гэвч 60 тэрбумынхныг хазаарлан барьж, хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа. Тэднийг зогсоож чадах хүч нь У.Хүрэлсүх. Нийгмийн дэмжлэг, намын нөхдийн хүрээллээрээ 60 тэрбумынхнаас эрс шинэ хүлээлт үүсгэсэн У.Хүрэлсүх өнгөрсөн нэг сарын хугацаанд Авлига, албан тушаалын наймааны алдарт тогтолцооных нь заналт дайсан байснаараа "урвагч" хэмээн цоллуулав. Өчигдөрхөн У.Хүрэлсүхийг АТГ-аас "Өөрийгөө тагнан чагнасан тул яллагдагчаар татах саналыг прокурорт гаргалаа" гэсэн мэдэгдэл хийлээ. Өнөөдөр өглөө Монголын томоохон сайтуудаар "У.Хүрэлсүхийг намаас хөөнө" гэсэн мэдээллийг ил тод түгээж эхэллээ. У.Хүрэлсүхийг тагнан чагнасан хэргийн тухай АТГ үг унагасангүй. Намаас хамгийн эхэлж хөөх ёстой Ц.Сандуйг мэдээллийн хэрэгслүүд "мартав".

Одоо монголчууд ганцхан зүйлийг харах үлдлээ. 60 тэрбумынхан нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлээр дамжуулан Монголын төрийг үүрд эзлэх үү, тэднийг эрх баригч намаас, төрийн өндөр сэнтийгээс үлдэн хөөж төр улсаа бүтэн авч үлдэх үү. Тэд "үлдэхийн" тулд бидний бодлоос олон дахин зөрүүтэй аймшигт үйлдлүүдийг хийж байна. Тагнуул, АТГ, цагдаа гэх мэт хүчний байгууллагын тогтолцоог тэр чигээр нь иргэнийхээ эсрэг, төрийнхөө эсрэг ашиглаж байна. Тагнаж, чагнах нь энэ төрийн үед энгийн үзэгдэл болов. 60 тэрбумынхны өмнө Монголын хууль сульдаж, Монголын төр нүцгэрч байна. Тэдний ялалт, эс бөгөөс ялагдлын үнэ цэнэ Монгол улсын тусгаар тогтнол, Монгол төрийн язгуур эрх ашиг, Монголын ард түмний хувь заяагаар хэмжигдэж байна.

 

АТГ-ын яаруу мэдэгдэл ...

АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлахад "60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийх юм байна" гэсэн ойлголттой сэтгүүлчид очсон. Гэтэл “60 тэрбумын аудио бичлэгийг эвлүүлэг мөн эсэх талаар дахин тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа” гэснээс өөр тайлбар өгөөгүй юм. Тэгвэл АТГ-аас ажлын сүүлийн өдөртэй уралдаж хийсэн гол мэдээлэл юу байв? Энэ бол Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс АТГ олж үзээд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тухай мэдээлэл. Арга тасармаар иймэрхүү зүйлийг манай хууль хүчний байгууллагынхан л ярьдаг болж.

Асуудлыг эргээд товчхон хүүрнэе. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнаж байна гэсэн мэдээлэл дөрвөн сарын өмнө түүний хамаатан, цагдаагийн ажилтан н.Амарсанаад ирсэн байна. н.Амарсанаа энэхүү ноцтой мэдээллийг У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярт мэдэгджээ. Улмаар энэ хэргийн анхны гэрч Ч.Батболд “Нью фалкон гэгч өөрийн компанийн захирлын даалгавраар шадар сайдыг хэрхэн тагнаж чагнасан, ямар үйл ажиллагаа явуулсан" тухай бичлэгээ олон нийтэд дэлгэсэн. Хэрэг явдлын мөрөөр У.Хүрэлсүх 2017 оны 7-р сарын 3-нд АТГ, Тагнуулын Ерөнхий Газарт хандан асуудлыг нягтлан шалгаж өгөх хүсэлтээ гаргасан байна. Хоёр сар шахам хугацаа өнгөрч байхад энэ хэргийн талаар дорвитой ажиллагаа хийгдсэнгүй. Харин АТГ Шадар сайд У.Хүрэлсүх рүү эргэж "ноцов".

 

Намын даргын сунгааг АТГ шийдэх үү?

МАН-ын дотоодод өрнөж байгаа улс төрийн гаднах өнгө ийм ажээ. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын намын даргын төлөөх тэмцэлд АТГ, ТЕГ оролцож байгааг олон үйл явдал нотлон харуулж байна. Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 7-р сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Яг үүнд зориулан АТГ-аас "цаг үеийн" мэдээлэл хийлээ гэдгийг улс төрийн ангийн оюутан ч ойлгож байгаа. Намын даргын төлөөх зодоон МАН-ыг муухай харагдуулж байгаа нь үнэн. Гэхдээ муухай харагдахаас илүүтэй муухай хэвээр үлдчих вий гэдэгт МАН-ын 200 мянган гишүүн сэтгэл зовниж байгаа нь илүү хүчтэй үнэн. 60 тэрбумын хэрэгтэй эвлэрэхгүй гэдгээ зарлаж, төрийн албыг авлигачдаар дүүргэхийн эсрэг зүтгэсэн хүнийг АТГ-аас ингэж яллаж байгааг ойлгоход тийм ч хэцүү биш.

Хэрвээ та санаж байгаа бол 60 тэрбумын бичлэг дунд Ц.Сандуйгийн зүгээс МАН-ын дарга М.Энхболдод хандан: “Бидэнд хуулийнхны хаалт халхавч хэрэгтэй бид толгойгоогоороо дэнчин тавьж байна шүү?!! Энхболд даргаа?!!” гэж дахин дахин давтан хэлж байсны учиг одоо л ойлгогдож байх шиг.

 

АТГ бол хуулиар тусгай үүрэг хүлээсэн байгууллага. Авлигын эсрэг Монгол улсын хуульд Авлигатай тэмцэх байгууллага, түүний бүрэн эрхийн тухайд 15.1.Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” хэмээн заажээ. Гэтэл У.Хүрэлсүхийг буруутгаад байгаа Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл анги нь АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй болох нь тодорхой байна. Тэгвэл АТГ-ын зүгээс өөрийн харьяалалд хамааралгүй асуудлын хүрээнд У.Хүрэлсүхийг яагаад яллагдагчаар татах болов. Үүний шалтгааныг дараах нөхцөлтэй холбон ойлгож болмоор...

АТГ-ын дарга М.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг бөгөөд мань эрийг М.Энхболд дарга Төв аймгийн Цагдаагийн дарга байхад нь Улаанбаатар хотод татан ЗЦГ-ын даргаар томилуулж байсан гэдэг. Мөн сошл ертөнцөд ХИТ болсон “ААРХАЛ” бичлэгт АТГ-ын дарга Х.Энхжаргал МАН-ын дарга М.Энхболдын гэрт зочлон түүнд бөхөлзөн хүндэтгэл үзүүлж байхыг бид харсан. Энэ бүхнээс дүгнэхэд, АТГ эцсийн хүчээ шавхан М.Энхболдын даалгавраар намын даргын асуудалд оролцож байна гэдэгтэй хэн маргах юм бэ?

 

 

Нам дамжсан олигархиудын бүлэглэл нурж байна...

60 тэрбумынхан байж суух газраа олж ядан "тарчилж" байна. “Ардын хүүхэд даваа авч магадгүй” энэ наадмын жинхэнэ үр дүн намын даргын суудлаар хэмжигдэхгүй. Хэн нэгэн хүн Ерөнхий сайд болсноор энэ дайн төгсөхгүй. Сүүлийн 20 гаруй жил Монголын төрд бугшсан МАНАН бүлэглэлийн мафийн сүлжээ нуран унах "аюул" нүүрлээд байна. "Дон" Бадамжунайгийн тэргүүлсэн авлига, албан тушаал, газрын наймааны асар том систем задрах гэж байна. Жунай дарга хамгийн их уурлаж байна. 60 тэрбумынхны олхиогүй ажил одоо хамгийн том завиа хөмрөхөд хүргэснийг тэр яахин уучлах билээ. Хэрвээ асуудлаа шийдэж чадахгүй бол Эби+Жунай+Миеэ гэсэн энэ томъёо Эби+Жунай-Миеэ болон хувирна. Бүтэц сууриараа ганхаж эхэлжээ. Энд хамгийн их гай тарьж, тэднээс "урвасан" хүн бол У.Хүрэлсүх. Өөрийгөө тагнуулахаар өөрөө зардал гаргаж, өөрөө зохион байгуулж, өөрөө өөрийгөө ялд унагадаг эрүүл сэтгэлгээтэй хүн байхгүй. Ялангуяа У.Хүрэлсүх шиг эрс шийдэмгий зантай хүнээс ийм ядмаг зүйл хэзээ ч гарахгүй. Гэхдээ тэр хамаагүй. Ямар ч үнээр хамаагүй, ямар ч аргаар хамаагүй түүнийг хазаарлах нь 60 тэрбумынханд чухал байна. Үгүй бол Дон тэднээс нүүр буруулна. 60 тэрбумынхан системийнхээ гадна үлдэнэ. Монголын улс төрд цоо шинэ эрин үе эхэлж, Монгол улс авлигачдаасаа сална. Тийм л учраас 60 тэрбумынхан сүүлчийн сумаа тавилаа. Тэд У.Хүрэлсүхийг намаас нь хөөх юм гэнэ.

Д.Зоригт

Сэтгэгдэл ( 52 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барга(202.9.43.22) 2017 оны 08 сарын 30

Энхболд Хүрэлсүх Бадамжунай нараас болон номтойбаяр Оюунхорол зэрэгээс салах юмсан

0  |  0
зочин(43.228.129.161) 2017 оны 08 сарын 28

Энхболдтонгууд болиосой билээ арай ч дэндлээ

0  |  0
Зочин(66.181.178.225) 2017 оны 08 сарын 27

ХАРИН Ч ДАРГЫНХАА ӨМНӨ НАМБАТАЙ СУУЖ БАЙНА . ЧИ БАЙСАН БОЛ ГУТЛЫНХ НЬ ШОРООГ ДОЛООХ ГЭЖ ЗҮТГЭНЭ ДЭЭ .

0  |  0
Зочин(202.70.46.233) 2017 оны 08 сарын 27

Хүчний байгууллагын удирдлагууд цагтаа эзнийхээ өмнө шарвалзаж байгаа гөлөг шиг л аашилж байжээ.Ингэж байж л эзэндээ үнэлэгдэж албан тушаалд очдог ажээ.Эзэн ойчвол хамт унах учир эзнээ үхэн хатан хамгаалахаас өөр гарцгүй болжээ.

0  |  0
Шалгасан(66.181.180.36) 2017 оны 08 сарын 27

Хүэрсүхээ таны гомдол хүсэлтийг АТГ, Хуулийн байгуулалгууд хүлээж аваад зүгээр суугаагүй ээ. Шалгаад эхэлтэл Энэ хэрэг нь зхиомол хэн нэгний зохиолсон үлгэрээр зохиолоор хийгдсэн сэжиг илрээд цааш үргэлжлүүлэн шалгатал Хүрэлсүх зайлбаргүй холболдож шалгах шаардлага гарлаа.

0  |  0
Иргэн(27.123.214.81) 2017 оны 08 сарын 27

Эрдэнэбатын засгийн газрыг унагах санаа эх орноо бодсон хүнээс гарах санаа огт биш. Дахиад шинэ засгийн газар гарч ирээд мөрийн хөтөлбөр энэ тэр гэсээр байтал улс орон, иргэд бид хэцүүднэ.

0  |  0
Топор(27.123.214.81) 2017 оны 08 сарын 27

Харин ч урвагч Хүрэлсүхийн шоу дуусч сүүлчийн сумнууд нь яваад байна даг.

0  |  0
Уншигч(103.229.120.98) 2017 оны 08 сарын 27

МАН-ынхан, 60 тэрбумын авилгачид ”Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг” гэгчээр амь тавихынхаа өмнө аргаа барахдаа Хүрэлсүхийг золиослож байгааг олон түмэн жигшиж байна шүү.

0  |  0
Уул Даваа Хан Хөхий(202.9.41.206) 2017 оны 08 сарын 27

захиалгат бичлэг байна. Мандахбаяр хэний талд байгааг хэнээс мөнгө аваад хэнийг муулж байгааг л эндээс харах боломжтой Тэрнээс сэтгүүл зүй энэ тэр биш. Мандахбаяр мөнгөний үнэрээр л явна.

0  |  0
Зочин(66.181.178.225) 2017 оны 08 сарын 27

СҮҮЛЧИЙН СУМ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ ДАХИАД СУМ БАЙНАА БАЙНА .

0  |  0
Зочин(66.181.178.225) 2017 оны 08 сарын 27

ЁРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ УЛСААС ӨР ТАВЬСАН МӨНГӨНӨӨС 700 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ ӨГНӨ ГЭЭД ХУСЧИХСАН ШҮҮ . ӨӨРИЙГӨӨ ЭХЭЛЖ БАРИАД ДАРАА НЬ БУСДЫГ БАРЬ .

0  |  0
namiin gishyyn(103.57.94.156) 2017 оны 08 сарын 27

АВИЛГАТАЙ ТЭМЦВЭЛ НАМ СҮЙРНЭ, ТЭМЦЭХГҮЙ БОЛ УЛС СҮЙРНЭ ГЭЖ СИ ЖИН ПИН ХЭЛЖЭЭ. ХЯТАД ГАНЦ НАМТАЙ УЧИР АСУУДАЛ БАЙХ. ХАРИН МОНГОЛ ОЛОН НАМЫН СИСТЕМТЭЙ УЧИР АЙХ ЯВДАЛГҮЙ ЗОРИГТОЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Анти казино(150.129.140.65) 2017 оны 08 сарын 27

Монголын ард түмний хөлсөө урсгаж олсон мөнгө, хүчээ шавхаж бий болгосон баялаг, цусаа урсгаж олсон тусгаар тогтнолыг энэ Мөрийтөй тоглоомын донтонгууд нэг л өдөр КАЗИНО-д тавиад туучихсан бхад сийхгүй шунал шүгэлсэн толгойд нь мөнгөнөөс өөр бодох юмүй, арилсан дотортой шуналын хар туламнуудыг бүгдийг нь улс төрөөс зайлуулж төрөө цэвэрлэж мөрийтөй тоглоомын донтонгуудыг бх газарлуу нь явуулах цаг болжээ.

0  |  0
Zochin(103.57.92.86) 2017 оны 08 сарын 27

Odoo l ene luivarch hulgaichdiig darj avah heregteidee.enhbold,elbegdorj badamjunai halzan Ganbold saihanbileg bugdii ni odoo l darah estoi.erdenetiig yaj hulgailah gelee.deer ni s,Bayar, suhbaatariin Batbold.deer ni huchnii baiguullaguudii udirdlaguudiig...ard tumen mongol yalnaaa

0  |  0
xuutat(202.9.43.94) 2017 оны 08 сарын 27

ene vlgeriin dalai bolood duusana doo xuuliinxan ajilaxgvi bga ni xaragdaj bn

0  |  0
Иргэн(202.70.46.215) 2017 оны 08 сарын 26

Ерөнхийлөгчөө АТГ татан буулгая ямарч абилагатай тэмцэж чадахгүй байна ард түмний татвараар дэмий гонзгой толгойниидийг тэжээж бхйна даа

0  |  0
aaaaa(202.21.106.123) 2017 оны 08 сарын 26

ter ami ntr-ee horlood bgaa humuus iim buzar aluudiig alaad buuduulchihaach .ner turtei uhne sh dee

0  |  0
ganaa(46.236.77.248) 2017 оны 08 сарын 26

dandaa pizdakuud bna shuu ygyi er uursdiiguu haan gj boddog bhnee erhbish ardchilsan uls bna daa

0  |  0
UVUG DEEDES. NI(203.91.115.45) 2017 оны 08 сарын 26

ETSEG HUU 2s SAL!! GAZAR USAA ZARJ UL BOLNO!!! SHINE UEDEE UG !!!

0  |  0
Боогий(109.164.246.32) 2017 оны 08 сарын 26

Сууриараа ганхаад сандраад амь наана там цаана дээрээ тулж байна..Ёстой өөрсдийнх нь хэлээр гар хөл, байтугай амь амьсгаагий нь үр үндэс үлдээлгүй таслаж байж цэгцрэнэ.

0  |  0
Зочин(192.241.213.164) 2017 оны 08 сарын 26

Эх орныг зарж идсэн баячууд ингээд улсыг минь сүйрүүлж байгаам биздээ

0  |  0
Зочин(27.123.214.116) 2017 оны 08 сарын 26

Шударга гэхгүй л дээ. Жаахан толгой муутай омголон аархуу эр. Ийм хүнд төрийн жолоо итгэж өгч болохгүй. Чапаев шиг аархуу ийм нөхдийг цэрэг онцгой мэтийн газарт л танкны оронд ашиглаж болохоос улс төрд хэт шургуулбал жинхэнэ төрийн хутгуур бантан хийж мэдэх характер. Хүрэлсүх тийм л хүн. Барилгын даамал цэргийн дарга шоронгийн хуягийн ажил л мань эрд сайн зохино. Тэгэхээр мөрөөдөхөө больсон нь дээр

0  |  0
зочин(66.181.182.102) 2017 оны 08 сарын 26

Хүрэлсүх шиг шударга хүн өнөөдрийн төрд үгүйлэгдэж байгаа нь үнэн. Дандаа л маасайж мөнгөөр бялуурсан юмнууд хөшилдөөд дургүй хүргээд бна. Хармагтайн орд ард түмний мэдэлд гэдгийг сана луйварчингууд аа.

0  |  0
Gomdol(202.70.46.233) 2017 оны 08 сарын 26

Odoo yanaa eh oron mine. Ur huuhed mine yana

0  |  0
Unen(202.70.46.233) 2017 оны 08 сарын 26

Bagsh 3 say, zahiral 30 say, gazriin darga 60 say say geed l Deesh yabj bndaa..osoltoor 60 ter bum hurne biz

0  |  0
unshigch(122.201.29.237) 2017 оны 08 сарын 26

Temtsdeggvi ard tvmen muhdug gdg vg vnen shv. Ard niiteeree Svhbaatriin talbaidaa gartsgaaj jagsah heregtei. Mongoliin zaluuchuud iim archaagvi boljee. 60 terbumiin esreg hedhen hvn l temtsej bn. Bvten jil bolohod monholchuud facebook - r tomrohoos oor yu ch hiij chadhgvi yma. Mongolchuud er em hugshinzaluu bvgd talbaid ochih jagsah ym bol ene turiig buzarlasan mongolchuudiin erh chuluu huvi zayag hudsldsan hvmvvsiig tun amarhan zailuulj chadna shv de. Olnii hvch olomgvi dalai gdg vnen shv de

0  |  0
unshigch(122.201.29.237) 2017 оны 08 сарын 26

Temtsdeggvi ard tvmen muhdug gdg vg vnen shv. Ard niiteeree Svhbaatriin talbaidaa gartsgaaj jagsah heregtei. Mongoliin zaluuchuud iim archaagvi boljee. 60 terbumiin esreg hedhen hvn l temtsej bn. Bvten jil bolohod monholchuud facebook - r tomrohoos oor yu ch hiij chadhgvi yma. Mongolchuud er em hugshinzaluu bvgd talbaid ochih jagsah ym bol ene turiig buzarlasan mongolchuudiin erh chuluu huvi zayag hudsldsan hvmvvsiig tun amarhan zailuulj chadna shv de. Olnii hvch olomgvi dalai gdg vnen shv de

0  |  0
Zochin(139.5.217.189) 2017 оны 08 сарын 26

60-terbumiin Ganbaatar Enhbold hoer hamaatan sadanguud gedgiig humuus medeh heregteidee

0  |  0
Иргэн(202.70.46.221) 2017 оны 08 сарын 26

Ялгаагүй дээ МАНАН , 60 тэрбумын яриан дотор АН-ынболовсруулсан таакчик нтр гд гарч байсан санагдаад бх юм, тэр нь алга болчихсон юмуу.

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2017 оны 08 сарын 26

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Иргэн(103.212.117.102) 2017 оны 08 сарын 26

Хүрэлсүx болон 30 гишүүн эx оронч шударга есны төлөө улсууд шүү

0  |  0
Батэрдэнэ(103.10.22.89) 2017 оны 08 сарын 26

Одоо өнөөдрийн Монголийн нийгэмд Хүрэлсүх шиг эх оронч сэгэлээтэй хүн ус агаар мэт хэрэгтэй байна.Хүрэлсүхээ үнэн бүгдийг ялна.Шантарч болохгүй шүү.Урагшаа!!

0  |  0
Ерөнхийлөгчийн хууль(150.129.143.185) 2017 оны 08 сарын 26

Ерөнхийлөгчөө онц байдал тогтоогоод арми хөдөлгөж наад муусайнуудаа гэрээс нь бүгдийг нь баривчлан шууд өчиггүй цаазлаачээ арай даварч байгаа юм биш үү. Тэгсэн цагт аймхай гөлөгнүүд дахин сэргэхгүй хатуу гар одоо л шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болое угаасаа монголчуудад хатуу сахилга тохирно Чингис хааны үед Их Монгол Улс байгуулагдсан нь хатуу чанд хууь дээдлэх сахилгатай байсан нэг эзэн захирч байсан шүү дээ

0  |  0
Иргэн(203.91.115.37) 2017 оны 08 сарын 26

Бузар лаларууд.зэвсэглэн босч тэмцэцгээе !

0  |  0
мөнх тэнгэр(27.123.214.119) 2017 оны 08 сарын 26

монгол улсын минь 1 номерын дайсан Ц.Элбэгдорж,С.Баяр,М.Энхболд нарын бүлэглэл. Энэ бүлэглэлийг устгахад МАН-ын Хүрэлсүх онцгой хүч болно. Энэ удаа боломжийг алдвал Монгол улс үхэх , сэхэхийг алийг нь зөвхөн Мөнх тэнгэр мэднэ. АН -д итгэхэд ер нь л боломжгүй шүү

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 08 сарын 26

ХҮРЭЛСҮХ ЭЭ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НЭГДЭЖ ХАРМАГТАЙ ОРДЫГ ХАМГААЛЦГААЯ ДЭВ ДОНГУУД ЦӨЛМӨХ НЬ ШҮҮ ;АТГ ХАЛИАРУУДЫГ Л ШАЛГААД ЖИЖИГРҮҮЛЭХ ЮМ .АТҮТ-н БАТСАЙХАН МӨНГӨӨ ОЛЖ АВААД ЭХЭЛСЭН ШҮҮ. ХЯТДЫН ТЭГҮЛЭН ХӨЛӨГ КОМПАНИАС АВИЛГА АВЧ БАЙНА ШАЛГА

0  |  0
Zochin(202.21.106.125) 2017 оны 08 сарын 26

Ard tumen 60 terbuminhnaas zalhaad bga shu gulugnuudee zailaarai

0  |  0
Ьолд(178.244.135.125) 2017 оны 08 сарын 26

Хурелсух намаас зайлах тодорхой

0  |  0
Bi Mongol Hun(192.162.242.11) 2017 оны 08 сарын 26

60 terbumiin hujaa nariig uter turgen shorond hii

0  |  0
Bi Mongol Hun(192.162.242.11) 2017 оны 08 сарын 26

60 terbumiin hujaa nariig uter turgen shorond hii

0  |  0
Зочин(66.181.181.156) 2017 оны 08 сарын 26

10 гаруй жилийн өмнө л Гүндалай сайдын ёуудал 500 сая, газрын дагынх 200 сая гэж зарлаж байхад хэн чдуугараагүй зөвшөөрч байсан хирнээ одоо л гэнэт эвэртэй туулай үзсэн юм шиг пөөх, пБүх нам, тэдний дарга нар адилдаа адил аа мэдэхгүй байна гэж үүаах болж байх нь инээдтэй.

0  |  0
А(150.129.142.134) 2017 оны 08 сарын 26

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бас байна.

0  |  0
Yag goliig ni olj bna(112.72.11.117) 2017 оны 08 сарын 26

Ene tur shinechlegdeh boltugai

0  |  0
Top