У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа

2017 оны 08 сарын 28

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа.

-“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож байна.

Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.

Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.

Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Эцэг өвгөдийн минь байгуулсан Эх орончдын нам ч үүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй.

Энэ бүхнийг л бид тас цохиж цэгцлэх учиртай. Ард түмэн ч үүнийг л хүсэн хүлээж байгаа. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ.

-Та тэгвэл өмнө нь үүнийг ярихгүй яагаад Шадар сайд болж хамт ажиллаад байсан юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой хүний нэг биш үү?

-Энэ тухай би яриагүй биш олон удаа ярьсан. 2016 оны сонгуулийн дараа би М.Энхболд даргад 65 суудал гэдэг ард түмний том итгэл найдвар, ардчиллын богино түүхэнд манай намд олдох ховор боломж. Тийм учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, Үндэсний хөгжлийн загвар гаргаж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлох, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна. Иймээс намын дарга та Ерөнхий сайд болох ёстой. Энэ том шинэчлэлийн төлөө цаг алдалгүй хамтдаа зүтгэе гэсэн.

-Гэтэл өөрөө бололгүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилчихсон...

-Тэгсэн. Хариултаа гүйцээчихье. Тэгээд анхны томилгоонуудаас эхлээд л ёстой мордохын хазгай болсон доо. УИХ, намын Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг ч сонсолгүйгээр цөөн хэдэн дарга нарын хүрээнд томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.

Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.

Та бод доо, сайд нь Төрийн нарийнаа, Төрийн нарийн нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа больсон. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм.

Эргэж буцсан тооцоо судалгаагүй шийдвэрүүд гаргаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн. Энэ нь ч ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, амласан амлалтаа биелүүлээгүйд иргэд бухимдах болсон.

Татвар нэг нэмнэ, төд удалгүй өөрчиллөө гээд л. Энэ болон бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд би олон удаа саналаа хэлж байсан. Энэ бүгд протоколд тэмдэглэгдсэн байгаа. УИХ-ын 65 суудалтай эрх баригч намын засаг гэхэд үнэндээ дэндүү сулбагар, удаан, шийдэлгүй нэг жилийг өнгөрөөлөө. Үүнийг манай намын бүлгийн гишүүд удаа дараа шүүмжилж, засахыг хичээсээр ирсэн. Хэлсэн, ярьсан зүйл маань хэрэгжихгүй болохоор итгэл алдарч, Шадар сайдын хувьд хариуцсан ажлаа л сайн хийхийг хичээх болсон доо.

-Та Засгийн газрын энэ тодорхойгүй байдал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан байсан гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж үүнд олон шалтгаан бий. Гэхдээ эрх барьж байгаа намын нүүр царай нь Засгийн газар байдаг. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаална. 2016 оны сонгуулийн дараахан 49 хувьтай байсан намын рейтинг Еөнхийлөгчийн сонгуулийн өмнө 21 хувь болж буурсан нь үүний нотолгоо. Ийм байдалд хүргэсэн албан тушаалтнууд намын хамт олноосоо уучлал гуйж, хариуцлагаа хүлээх ёстой. Аль ч улсад байдаг л улс төрийн соёл шүү дээ.

Одоо олон юм ярьж, өөрсдийгөө өмгөөлж, гаргасан алдаа дутагдлаа бусдад тохох гээд хэрэггүй. Харин намын жирийн гишүүд дэмжигчид болон энэ сонгуульд нүүрээ түлж, улаа эргэтэл зүтгэсэн бүх хүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.

-УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлчихлээ. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой юм биш үү?

-Би ч гэсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэхдээ тогтвортой байдал гэсэн нэрийн доор болж бүтэхгүй, шударга бус зүйлсийг хаацайлан хамгаална гэсэг үг биш.

Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

“Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаагаа тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа байдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Намын рейтинг, Засгийн газрын нэр хүнд 60 орчим хувиар навс унаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Энэ бүхнийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Ийм учраас тогтвортой байдал гэдэг нэрийн доор тогтворгүй байдлыг хаацайлж, шударга ёсыг алдагдуулж байгаа сахилга хариуцлагагүй, эмх замбараагүй байдлыг таслан зогсоохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн гэж би ойлгож байна.

-Одоо хувь хүнтэй холбоотой асуулт руу оръё. Таныг сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэсэн яриаг зарим хүн гаргасан. Та намаасаа урвасан юм уу?

-Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи.

Ардын нам бол миний эцэг өвгөдийн нам. Би энэ намд 17 настай байхдаа элссэн. Өлсөж цангаж, жагсаж цуглаж, өгсөж уруудаж, ялж ялагдаж, тэмцэж зүтгэсэн миний амьдралын 32 жилийн түүх энэ намтай салшгүй холбоотой.

Би анх 1991 онд тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон, нарийн бичгийн дарга Н.Багабанди гуайг байхад намын төв аппаратад улс төрийн ажилтнаар орж ажилласан. 1994 онд намаа хамгаалж өлсгөлөн зарлаж, 1996 онд нам маань сонгуульд ялагдаж, намын байраар залуу хүн үзэгдэхээ больсон тэр үед үе тэнгийн залуусын хамтаар Монгол Улсаа удаа дараа бүтэн тойрч, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болох МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж, анхных нь ерөнхийлөгчөөр ажиллан 40 гаруй мянган залуусыг намдаа нэгтгэж байлаа.

Намынхаа үнэт зүйл, үзэл санааг хамгаалж 20 гаруй удаагийн жагсаал цуглааныг нөхдийнхөө хамт зохион байгуулж, Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан.

2006 онд манай намын байр руу дайрсан сөрөг хүчнийхэнтэй тэмцэж, намынхаа шатсан тугийг парламентын танхимд барьж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж ч байсан.

2008 онд Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурам болтлоо шатсан намынхаа байрыг журмын нөхдийн хамт шинээр барих ажлыг удирдаж байлаа.

2010 онд Ард түмнээ сонсох аяныг улс орон даяар зохион байгуулж, олон жил хүсэн хүлээсэн намынхаа уугуул нэрийг сэргээж, үнэт зүйл, үзэл баримтлалаа нөхдийн хамт шинэчилж, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг хүртэж явлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ шийдвэр зөв байжээ  гэж би боддог.

2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт ч үүний бас нэг нотолгоо. Хэрвээ бид намынхаа уугуул нэрийг сэргээж аваагүй байсан бол 96 жилийн түүхтэй Монгол Ардын Нам гэсэн нэр бусдын өмч болох байсан.

Намдаа зүтгэсэн миний амьдралын түүхийн зах зухаас дурдвал ийм байна. Ийм хүн намаасаа урвах уу? Үүнийг зарим хүн мэдэх ч үгүй, зарим нэг нь мартсан ч байж магад.

Энэ сонгуулийн тухайд гэвэл намайг хаана хаана очиж, яаж ажилласныг манай намын гишүүд, олон түмэн, нэр дэвшигч ч өөрөө сайн мэдэж байгаа. Түүнийг дэмжиж хэлсэн үг, сурталчилж ярьсан яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж, олон нийтэд хангалттай хүрсэн. Энэ бүхэн баримттай.

Харин сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй, хаа явсан нь харагдаагүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай.

-Та сонгуулийн үеэр “Херо” Б.Баатартай холбоотой байсан юм биш үү. Та хоёрын утасны яриа нийтэд ил болсон шүү дээ?

-Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэдэг. Баатар над руу залгаж ярьсан нь үнэн. Би эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Энэ ярианы гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гэх гээд байгаа юм шиг байна лээ.

Урьд нь би 2015 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа монгол морь, эрлийз морийг тусад нь уралдуулах журам гаргаж байсан. Үүнийгээ энэ жилийн наадмаар хэрэгжүүлсэн. Уяачдын холбооны удирдлагууд энэ шийдвэрийг маань дэмжиж, олон түмэнд дахин сайтар хэлж ярьж ойлгуулахыг надаас хүссэн. Тухайлбал, Бадамжунай, Сэргэлэн сайд нар энэ тухай удаа дараа ярьж, нэр дэвшигчийн ойрын хүн ч надад намын ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан тодорхой санал ирүүлж байсан. Мэдээж нэр дэвшигч маань өөрөө өөрөөсөө урвана гэж байхгүй биз дээ?

Энэ бүгдээс харахад ямар ч хүнд энэ шийдвэр Баатар болон сөрөг хүчнийхэнтэй холбоогүй болох нь ойлгогдохоор байгаа биз.

Тэгээд ч Баатартай ярьсан яриа бол сонгуулийн дараа, наадмын өмнөхөн болсон.

Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. Надад тэгэх шаардлага ч байхгүй. Харин энэ ярианы бичлэгийг олон нийтэд ил болгосон нь намайг тагнаж, чагнаж байгаагийн бас нэг нотолгоо болж байна.

-Таныг тагнасан асуудлаар та ТЕГ, АТГ-т шалгуулахаар хандсан. Гэтэл эцэст нь өөрийгөө тагнасан болчихлоо?

-Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн. Уг асуудлыг шалгуулахаар ТЕГ, АТГ-т хандсан чинь саяхан дарга нар нь хэвлэлийнхнийг цуглуулчихсан, намайг өөрөө өөрийгөө тагнасан, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн юм ярьчих шиг боллоо.

Тэгээд бас өөрийгөө тагнаж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн ч гэх шиг юм яриад байх юм. Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.

Монголд хууль ёсыг сахиулах ёстой хууль хүчний байгууллага улс төрийн зорилгоор ашиглагдаж, шударга ёсыг уландаа гишгэж байгаад би үнэхээр их харамсаж байна. Монгол төрийнхөө Шадар сайдыг ингэж гүтгэн доромжилж, хилс хэрэгт холбогдуулж байгаа юм чинь жирийн иргэн, бизнес эрхлэгчдийг бол яаж ч мэдэх юм байна л даа. Ер нь энэ бол ганцхан миний ч биш, Монголын төрд зүтгэж байгаа бүх хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.

АТГ надаас байцаалт авахдаа таныг мөрдсөн нь үнэн юм байна, бид тогтоосон, гэрч болон сэжигтнүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэчихээд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдаж, намын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэхээр сэтгүүлчдийг цуглуулаад намайг өөрийгөө мөрдсөн, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн мэдээлэл тараагаад байгаа нь хууль хүчний байгууллага эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн улстөрчийн гар хөл болчихсон, тэднийгээ хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь айлгадаг, шоронд хийдэг, хэлмэгдүүлдэг, хилс хэрэг үүсгэдэг, хэрэг зохиодог хэрэгсэл болчихсоныг баталлаа.

Хэргээ илчилсэн гэрчийг унтаж байхад нь шөнө дөлөөр цонхыг нь хагалан орж, баривчлаад өнөөдрийг хүртэл шоронд хорьж, эрүүдэн шүүж байна.

Гэмт хэргийн тухай мэдээллийг баримтжуулж, холбогдох байгууллагаар шалгуулсан цагдаагийн шударга хоёр алба хаагчийг бас баривчлаад эрүү үүсгэчихсэн. Ингэж болдог юм уу. Хэргээ илчилсэн гэрчийг илрүүлсэн цагдаа нартай нь хамт барьж хориод, эрүү үүсгэж гэмт хэрэгтэйгээ тэмцдэг улс манайхаас өөр байхгүй байх.

-Та цагдаагийн алба хаагчид тусалсан гэлээ. Энэ хэрэгт цагдаад ажилладаг хамаатан дүү чинь оролцсон гэх юм. Энэ үнэн үү?

-Цагдаагийн байгууллагад ажилладаг миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн. Аливаа гэмт хэргийг илрүүлэх, баримтжуулж авах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын ажилтны үндсэн үүрэг биз дээ? Энэ хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан. Мөн хэргийн талаар харьяаллын дагуу тагнуулын байгууллагад мэдэгдэж, яаралтай шалгуулах нь зүйтэй гэж надад зөвлөсөн.

Би долдугаар сарын 3-нд энэ хэргийг шалгуулах хүсэлтийг ТЕГ-т хүргүүлсэн. Харамсалтай нь, хууль, хүчний байгууллага хүсэлт гаргаснаас хойш бүтэн сар гаруй хугацаанд анхаарал тавиагүй. Хэргийн гэрч Ч.Батболд ТЕГ-т дөрвөн удаа өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөх гэсэн боловч хүлээж аваагүй юм билээ.

Дараа нь энэ асуудал ил гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсаны хойно л хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн дээ. Эцэстээ энэ хэргийг илчилсэн, хохирсон хүмүүс нь буруутан болж, энэ хэргийг зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдохгүйгээр хэргийг замхруулна гэж бодож байгаа бол ёстой горьдсоны чинь гарз.

Нэмээд хэлчихэд, хууль бус ажиллагааг зохион байгуулахад оролцож байгаа хууль хяналтын байгууллагын зарим хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх цаг ирнэ гэдгийг хатуухан сануулчихъя. Улс төрийн зорилготой хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа. Тэр ч бүү хэл шударга үнэний төлөө дуу хоолойгоо илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүнийг дарамтлан сүрдүүлэх гэж оролдсон мэдээлэл ч байна. Ийм зүйлийг бид зүгээр өнгөрөөхгүй.

Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.

-Та саяхан болж өнгөрсөн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр Шадар сайдын ажлаа өгнө гэж хэлээд хурлыг орхиж гарсан гэсэн. Юу болсон юм бэ?

-Тийм ээ, энэ үнэн. Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.

Харамсалтай нь, манай намын удирдлагын зүгээс хариуцлага тооцох биш, хаацайлж хамгаалсан байр суурь илэрхийлсэн учраас миний бие энэ хүмүүстэй цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй болсон гэдгээ илэрхийлж, Шадар сайдын ажлаас татгалзаж өргөдлөө өгсөн.

-Би сэтгүүлчийн хувьд Таныг дараагийн Монгол ардын намын даргад өрсөлдөнө гэж харж байна. Та хэрэв намын даргад өрсөлдөж, ялалт байгуулбал дээр ярьсан зүйлүүдээ хэрхэн яаж шийднэ гэж бодож байна вэ?

-Тийм ээ, би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.

Одоо бид шинэ цагийн “Хичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэнд “Шинэ сэргэлт” авчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна.

Бид сонгуулиас сонгуулийн хооронд бодлогогүй урссаар ижил гараанаас гарсан улс орнуудаасаа хөгжлийн суурь үзүүлэлтүүдээр хоцорч эхэллээ. Бид дор хаяж хөгжлийн бодлогоо 10-15 жилээр харахгүй бол болохгүй нь. Нэг ярилцлагаар бүгдийг тоочих боломжгүй ч маш товчоор гурван чиглэлээр бодож явдаг зүйлээ хэлье.

Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Бэлээхэн туршлага Норвеги байна. Баялгийн сангаас хүнээ дэмжсэн орон сууцны цогц хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчдийн гарааг дэмжих хөтөлбөр, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсрол, эрүүл мэндийн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Ер нь бидний өнгөрсөн хугацаанд алдаж ирсэн алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьсан чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.

Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Нийгэм нь түрүүлж, төр нь хоцорлоо. Төрийн алба нь аль социализмын үеийн тэр л бүтэц системээрээ ажиллаж байна. Энэ олон ашиггүй, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үйл ажиллагаа нь уялддаггүй яам, тамгын газруудыг төрийн нэгдсэн стандарт гаргаж эмхэлж цэгцлэх цаг болжээ.

Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг дарга нар хэт үрэлгэн байж ард түмнээ яаж хямралаас гаръя гэж уриалах билээ.

Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн намууд хандив нэрээр авлига авч дараа нь түүндээ барьцаалагддаг асуудлыг нэн даруй цэгцэлж, намуудын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.

Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингэж байж төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж төрт ёс эмх цэгцтэй болно.

Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.

Ингээд үзэхээр бодох зүйл их байгаа биз. Товчдоо орлогын тэгш байдал, үндэсний ялгарал, хариуцлагатай засаглал гэсэн гурван зүйл аль ч улс орны хөгжлийн суурь тулгуур нь байдаг. Энэ тухай мөн ч олон жил, олон хүнд ярьсан. Хэрэгжинэ гэдэгт ч итгэж явсан.

Одоо л бид эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, эргэж буцсан чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол тун удалгүй нөгөө Грек, Нигери, Аргентиний цөлмөгчдийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй орох эрсдэл хол биш, ойрхон болчихлоо.

Энэ өөрчлөлтийн төлөө монголчууд бид хамтдаа тэмцэх цаг болжээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий.

Эцэст нь, энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийгэмд шударга ёс тогтоох явдал хамгийн чухал. Нийгэмдээ шударга ёс тогтоосон улс гүрэн урагшлан хөгжиж, тогтоож чадаагүй нь уруудан доройтож, мөхсөн түүх дэлхийн түүхэнд олон бий шүү дээ.

-Халуухан, хатуухан ярилцлага боллоо. Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа. Таны гурван тулгуурт шинэ сэргэлтийн бодлого чинь хэрэгжих болтугай.

-Танд ч гэсэн баярлалаа. Ах нь хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн.

Монгол Улсын төлөө зүтгэе!

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 114 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(27.123.214.115) 2017 оны 09 сарын 06

Үүнд буруутай хүний нэг нь ХҮРЭЛСҮХ өөрөө .

0  |  0
зочин(202.131.233.251) 2017 оны 09 сарын 05

Тиймээ шударга юм гэж үгүй болж байна Үнэний төлөө урагашлах болсон Одоо эхлэхгүй бол цаг гэж үгүй ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
махн(202.179.24.213) 2017 оны 09 сарын 02

муу топороо чи махн-ыг устгаж түүхэнд хар мөрөө үлдээх гэсэнээ одоо ухаар ман чинь з-хан настай махн цаасан дээр хэдэн настайг хар даа сагсуу гөлөгөө

0  |  0
Zochin(86.16.255.77) 2017 оны 08 сарын 31

Turiin albanii naimaa mash ertnees ehelsen baih daa ,suuliin heden jil ulaan tsagaandaa garch,hund gemt heregiin tsuhtsul ruu orsnoos bolj ,bie bienee ehneesee ilchilj ehellee dee

0  |  0
МАН ЖИРИЙН ГИШҮҮН(66.181.191.241) 2017 оны 08 сарын 30

ТОПОР ГӨЛӨГ МУУРЫН МУУЖГАЙ.УРВАГЧ ТҮГЖИЛ МАН ийг ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БАТТУЛГА тай НИЙЛЖ САМРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ...БАЙГУУЛСАН ГАВЬЯАГҮЙ ЖАГСААЛТААР УИХ Д ОРЖ ИРЖ СУУДАЛАА ЗАРЖ ХӨЛЖСӨН БАНДИ.УГИЙН ГУЙЛГАЧИН БАЙСАН ЛАЛАР ГӨЛӨГ.НАМААС МИНЬ ЗАЙЛ

0  |  0
Иргэн(66.181.183.20) 2017 оны 08 сарын 30

Амьдрал олон өнцөгтэй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө сэтгэнэ. Зөвхөн өөрийгөө боддог, дараа нь гэр бүлээ, ахан дүүсээ, багйууллагын, салбарын, намын гээд эрх ашгууд эрэмблэгдэх байх. Эдгээрийн бүгдийнх нь дээр Мнголын ард түмний нийтлэг эрх ашиг буй. Үүнийг ойлгож дэмжиж байгаа хүн бүр Хүрэлсүх хэмээх энэ залууг дэмжээсэй. Дэмжиж байгаа ч гэж итгэж байна. Тэвчээрт хязгаар буй. Монгол хүний тэвчээр агуу их. Тэр тэвчээрийн хязгаар нь дуусаж байгаа энэ намын дотоод зөрчил гэж нэрлэгдээд байгаа энэ үйлдэл. Үнэн хэрэгтээ намын биш Монголын засаглалын хямрал. Одоо л нялхсын өвчин нь илаарших гэж буй

0  |  0
Bayanaa(27.123.214.104) 2017 оны 08 сарын 30

Unuudur U.Khurelsukh l chadna, tuunii tald ard tumen, Ardyn nam zogsoj baina...

0  |  0
Зочин(202.9.42.135) 2017 оны 08 сарын 29

Үнэндээ улс оронд минь шударга ёс тогтоосон гэжхүсэх юм.Хэлсэн ярианаас хэрэгжүүлвэл сайны дээд сайн хэрэг.

0  |  0
batzorig(27.123.214.124) 2017 оны 08 сарын 29

Hurelsukhiig demjij bna ard tumnii tuluu ajillah tani shig hun odoo ued heregtei bna

0  |  0
batzorig(27.123.214.124) 2017 оны 08 сарын 29

Hurelsukhiig demjij bna ard tumnii tuluu ajillah tani shig hun odoo ued heregtei bna

0  |  0
irgen(66.181.183.207) 2017 оны 08 сарын 29

hurelsuhiinh zuv turiin tolgoid garsan luivarchdyn tarhi ugaah uideld itgej bolohgui

0  |  0
s(93.115.95.206) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(93.115.95.206) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(93.115.95.206) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(93.115.95.206) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(93.115.95.206) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(37.187.129.166) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(37.187.129.166) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(37.187.129.166) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(37.187.129.166) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
s(37.187.129.166) 2017 оны 08 сарын 29

Ene Nohor ooroo mafiajuulaad bga yum bish uu

0  |  0
Enhtuul(66.181.190.230) 2017 оны 08 сарын 29

Mash iheer Demjij bna Ard tvmniihe toloo Tuushtai Vnen Zowiin Toloo Temtseerei. Bidnii Ard Tvmen Yduurlas Garch Amar amaglan sain s.han amidrah tsag irne gedegt itgej bna Tand Amjilt hvsiy Zorigtoi bgarai

0  |  0
gerel(73.246.118.151) 2017 оны 08 сарын 28

taniig mash iheer demjdeg shu. tanii hiih gej baigaa uils buhen chini butemjtei bainaa. shudraga unenii toloo tsohiloj baigaa haluun setgeld chini talarhaj baina. bid demjnee.

0  |  0
СҮХ ИРЛЭЭЧ(202.179.25.45) 2017 оны 08 сарын 28

ЮУ Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, ХОШНОГО ДОЛООГЧ, ЦҮНХ БАРИГЧ НАР БҮҮ БАЧИМД. МАН ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ НЬ ИРСЭН. ТЭР НЬ ХҮРЭЛСҮХЭЭР ЭХЛЭХ Л ЁСТОЙ ЮМ БАЙНА. САНДУЙ, ЭНХБОЛДООС ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВЦГААСАН НӨХДҮҮД БАРЬЦААЛАГДААД НҮҮРЭН ДЭЭРЭЭ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ Ч ТЭД Ч ДОТРОО НОВШРООД Л ДЭМЖИЖ БАЙГАА. ГОЛ НЬ ХЭН ЭНИЙГ МАН-Д ХИЙХ ВЭ ГЭДЭГ НЬ Л ЧУХАЛ. ХҮРЭЛСҮХДЭЭ Ч БУС. ОДОО ХАРИН МАН-ЫН АХМАДУУД, ХУУЧИН ДАРГА НАР ЯАГААД ДУУГҮЙ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ДАШ-ЁНДОН, БАГАБАНДИ, ГОМБОЖАВ ГУАЙ ГЭХ МЭТЧИЛЭН....

0  |  0
zochin(103.26.193.208) 2017 оны 08 сарын 28

Uhsen ats.chi odoo yu hiij haaguur yavj bgaad genet garch irchiheed yu yu geed ulin hutsaad baigaa muu har gulug ve.Tur mafjsiin bol chi bas hamaatai kompanijsiin bol bas l chi hamaatai.tiim bolohoor bitgii jujig taviad bai ulugchin utvaach lalaraa

0  |  0
Жоно(103.26.193.208) 2017 оны 08 сарын 28

Одоо ингээд ярчихаар чамд бас итгэчихнэ гэж бодоо юу.Чам шиг топор муужгайд итгэдэг цаг хол өнгөрсөөн урвагч лалар аа.

0  |  0
Саран(103.26.193.208) 2017 оны 08 сарын 28

Худлаа царайлсан янзын пздад итгэж байж нэг мөсөн элгээрээ мөлхвөө монголчуудаа.

0  |  0
Zochin(202.179.31.60) 2017 оны 08 сарын 28

Xyrelsuxiig mah ixeer demjij baina Mongol ulsiig abataach tun churdan xiixgiu bol sonox aiul irlee

0  |  0
Дэмж(103.229.120.216) 2017 оны 08 сарын 28

Хурэлсух адгийн шаар байсан ч Монголчууд энэ нохрийг дэмжиж байж мафийн боолчлолоос салж авах хэрэгтэй.

0  |  0
Bat(202.70.46.217) 2017 оны 08 сарын 28

Tanig demjdeg shuu amjilt

0  |  0
Mino)(128.199.174.55) 2017 оны 08 сарын 28

MAH namiig dotroos ni tseverleh heregtei.. tuunii tuld zuv udirdagch l heregtei de

0  |  0
zochin)(139.59.43.33) 2017 оны 08 сарын 28

Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юмдаа

0  |  0
зочин(103.229.120.226) 2017 оны 08 сарын 28

энэ тэгээд 30 жил намд ву хийж байсан юм, одоо ухаан орж байгаамуу

0  |  0
БААГИЙ(103.57.95.51) 2017 оны 08 сарын 28

ККК ЗОРИЛГО НЬ ҮНЭН БОЛ ГОЁ ГОЁ.БААТАРТАЙ ЯРЬСАН ЯРИА БОЛ МУУХАЙ.МАШ МУУХАЙ.

0  |  0
Жаргал(66.181.178.242) 2017 оны 08 сарын 28

Сүүлийн 27 жилийн дотор улс эх орноо бодсон, хямралаас гарах арга замаа олсон улс төрч гараагүй. Цаг үе нь энэ залууг гаргаж ирж бна. Амжилт

0  |  0
браво(202.179.31.92) 2017 оны 08 сарын 28

Ок

0  |  0
zochin(202.70.46.224) 2017 оны 08 сарын 28

MAN shunaltai mafijsan heden novshnuudaa namaasaa zailuulahgui bol naad hanaj tsaddaggui gaj dontnuud chine uhamsar.raa garahgui. harin ch ene namiin chine ner.g duusgana daa...khurelsuh zov. Eh nutgaa gesen setgelgeetei hun yum. Amjilt husey..shudrag unenii toloo yavaad chine talarhaj bna tanid..daraa daraagiin shudrag unenii toloo temtseld chine mongol tsustai hun buhen hamt baigaa shuu...ayulgui baidaldaa anhaar..tsaaduul chine muu yumand yaahaas ch butsahgui ulairsan zahiaalagchid sh dee

0  |  0
Сайхнаа(163.172.67.180) 2017 оны 08 сарын 28

Төр мафижсан үнээн. Монголын төлөө гэсэн хүн бүрийг дарж байна... Монголын төрийн тулах 2 багана бол МАН АН. Гэтэл МАН нь мафижихаар энэ төр яаж явахын ... Монголын төрийг монголоо гэсэн сэтгэлтэй хүн л авч явна. Хүрэлсүхээ зүтгээрэй...

0  |  0
Гэрлээ(185.100.87.82) 2017 оны 08 сарын 28

Хүрэлсүхийн бодлыг сонсоогүй бараг 4 5 жил болсон байна..Маш зөв бодолтой мундаг улс төрч болжээ... Энэ луйварчидаас МАН-ааа мөн МОНГОЛ улсаа заавал авраарай....

0  |  0
Батцэцэг(5.206.225.183) 2017 оны 08 сарын 28

Монгол улсдаа тангараг өргөсөн цэргийн хүнээс энэ байтугай зориг гарна биз... Наад муу луйварчдаа бүгдийг нам дар... ЭХ ОРОН ЧИНЬ ТУШААЖ БАЙНА.

0  |  0
Гэрлээ(185.165.168.42) 2017 оны 08 сарын 28

У.ХҮРЭЛСҮХ: ЭРЛИЙЗ ХҮНЭЭР ДАХИЖ МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДУУЛАХГҮЙ … гэж хэлсэн байна лээ. Наадхыг монголын ард түмэн хүсэж байгаа шүү..

0  |  0
Зочин(85.248.227.163) 2017 оны 08 сарын 28

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ... ГЭЖ ГОЁ ТӨГСГӨЖ БАЙНА ШҮҮ.... ЭНЭ ҮГИЙГ ХЭЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮРЭСҮХЭЭС ӨӨР БАЙНА УУ? МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ҮНЭРТЭЭД БАЙГААМДАА...

0  |  0
зочин(112.72.6.158) 2017 оны 08 сарын 28

Шудрага, эх орончын дүр эсгэх гэж ядаж байна даа. Харагдах байдал хэлэх үг чухал биш үйлдэл чухал шүү намаа улсаа бусниулж байна даа. цаг хугацаа харуулах байлгүй дээ

0  |  0
Энхэ(162.247.72.201) 2017 оны 08 сарын 28

ЭХ ОРОНЧ У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА БОЛОХ ЁСТОЙ... НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИЖ БАЙНА МӨН ХҮСЭЖ БАЙНА

0  |  0
?(202.9.40.250) 2017 оны 08 сарын 28

Хүрэлсүхээ ЭРДЭНЭТИЙГ НУУЦААР ХУДАЛДСАН ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ШУДРАГААР ИЛЭРҮҮЛЖ ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ АВСАН ЛУЙВАРЧДЫГ НАМ ДАРАХ ЮМ БОЛ ЭНЭ ЯВАА НАСАНДАА МАРТАХГҮЙ ЧИНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

0  |  0
Батцэцэг(193.107.85.62) 2017 оны 08 сарын 28

Төрийг мафи болгож байгаа нөхдүүд бол Бадамжунай, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, М.Номтойбаяр нар шдээ..эд нарыг төрөөс зайлуулах ёстай.

0  |  0
Саруул(103.10.197.50) 2017 оны 08 сарын 28

Ж.ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГА БОЛБОЛ ЭНЭ МАФИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖЛЭНЭ. ҮНЭХЭЭР ЭХ ОРОНЧ ШИЙДВЭР БОЛ ХҮРЭЛСҮХ ЭХЛЭЭД НАМЫН ДАРГА БОЛ ДАРАА НЬ ЭХ ОРНОО ЦЭВЭРЛЭ...

0  |  0
Гэрлээ(162.247.72.200) 2017 оны 08 сарын 28

100 эрхмээс хойш ер нь дугараагүй дээ энэ Хүрэлсүх. нэг дуугарахадаа жинтэй дуугарч. бодит байдал ийм л байгаа... энэ бол үнэншдэээ....

0  |  0
Зочин(77.247.181.165) 2017 оны 08 сарын 28

Төр мафижсан үнээн. Монголын төлөө гэсэн хүн бүрийг дарж байна... Монголын төрийн тулах 2 багана бол МАН АН. Гэтэл МАН нь мафижихаар энэ төр яаж явахын ... Монголын төрийг монголоо гэсэн сэтгэлтэй хүн л авч явна. Хүрэлсүхээ зүтгээрэй...

0  |  0
Саруул(184.129.33.240) 2017 оны 08 сарын 28

Хүрэлсүхийн бодлыг сонсоогүй бараг 4 5 жил болсон байна..Маш зөв бодолтой мундаг улс төрч болжээ... Энэ луйварчидаас МАН-ааа мөн МОНГОЛ улсаа заавал авраарай....

0  |  0
ШУДАРГА(27.123.214.110) 2017 оны 08 сарын 28

ХҮРЭЛСҮХИЙГ. ДЭМЖИЖ БАЙНА. ЯАЖ Ч БАЙСАН. ЦЭРГИЙН. ХҮН. ШҮҮ ДЭЭ ЗАРИМ НЭГ ХҮНД. ШУЛУУН ШУДАРГА НЬ ТААЛАГДАХГЙ БОЛОХООР. МУУ ХЭЛДЭГ ЮМ БАЙНА. ЛЭЭ. ГЭХДЭЭ ХИЙЖ. БАЙГАА. ЗҮЙЛ НЬ. ЗӨВ БОЛ ХЭЗЭЭД. ЯЛНА. ЗААВАЛ ХҮН. БҮХЭНД. ТААЛАГДАХ АЛБАГҮЙ. АМЖИЛТ.

0  |  0
Аргалан(202.9.42.196) 2017 оны 08 сарын 28

Монгол улс яагаад хөгжсөнгүй вэ. Үүниы гол шалтгааныг Хүрэлсүх харин шудрага үнэн хариулаж байна. Тиймээс үүнийг яаралтай тайван замаар хийхгүй бол жинхэнэ үймээн самуун дэгдэхэд бэлэн болоод байна шүү.

0  |  0
Аргалан(202.9.42.196) 2017 оны 08 сарын 28

Энэ үнэн үг гэдэгт би итгэж байна. Монгол улсад өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарсан нь олон зүйлээс харагдаж байна. Ганц Хүрэлсүх биш энэ саналыг дэмжиж засгийн газрыг огцоруулахыг дэмжиж буй бүх АН-ын ИХ-ын гишүүдийг үүсгэсэн ажлаа гүйцээхийг уриалж байна. Засгийн газар огцрох гэдэг тийм ч сүртэй зүйл биш ээ. Бусад улсын туршлагаас харахад ард түмнийхээ эрх ашиг, улс орны эдийн засгийн алдаатай бодлого бусад олон шалтгааны улмаас огцорцгоож л байдаг шүү дээ. Үүнийг нэг их сүр болгоод бамбай хийгээд байх хэрэггүй болов уу. Аливаа зүйлд үр дүн чухал.

0  |  0
Монгол(203.91.118.106) 2017 оны 08 сарын 28

...мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон... намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн... туйлын үнэн энэ. Энэ олон дэвхэрэгнүүд гэдэг нь өөрсдийгөө Монголын шинэ хаад гээд мөрөөдсөн шээсээ сэгсэрч чадахгүй хэдэн нусгай бүх завхарлыг хийж байгаа.

0  |  0
Ариунаа(79.137.67.116) 2017 оны 08 сарын 28

Монгол улсдаа тангараг өргөсөн цэргийн хүнээс энэ байтугай зориг гарна биз... Наад муу луйварчдаа бүгдийг нам дар... ЭХ ОРОН ЧИНЬ ТУШААЖ БАЙНА.

0  |  0
Сар(66.181.191.134) 2017 оны 08 сарын 28

Шударга Байна

0  |  0
Зочин(82.240.207.112) 2017 оны 08 сарын 28

Ингэж шудрага дүр эсгэж намаа хагалган бутаргах ямар хэрэг байна аа. Өөрөө ч гэсэн мафийн эс ширхэг болоод л явж байгаагаа мэдмээрсэндээ. Урваж шарваж нам хамт олноо худалдаж өөр намтай сүжирч албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа чинь л мафийн зохион байгуулалтанд орж байгаагийн шинж дээ. Үнэхээр шудрага ёс тогтоох гэсэн л юм бол нам дотроо учраа олох байсан юм. Хүрэлсүх ийн урваж шарваж өөрийгөө тагнасан чагнасан болгож жүжиглэсэн нь өөрийнх нь нэр хүндийг навс унаглаа даа.

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 08 сарын 28

MAN M.Enhbold Sandui naraasaa salah heregtei ard tumen huleej avahgui bn tednii muu muhai gerel tsohij 60 terbum il bolson Zasgiin gazar ard tumnii itgeliig daagaagui ajilaa tatvar nemhees ihelsen unuudriig hurtel dollariin hansh 2400 heveerei l bn

0  |  0
зочин(138.197.22.243) 2017 оны 08 сарын 28

Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафжиж нам компаничлагдаж дууслаа

0  |  0
сда(185.89.248.35) 2017 оны 08 сарын 28

Пизда. Төрийн алба нээрээ дэлгүүр шиг болчихсон байнашдээ. Бүгд нийлж үүнийг засахгүй бол хэцүүдлээ

0  |  0
зочин(202.131.227.234) 2017 оны 08 сарын 28

муу урвагч битгий худал дүр эсгэ. тэр баттулгадаа л топордож дүр эсгэ. чамайг женкотой нийлж нам тараахыг хэзээ ч зөвшөөрөхгүй н о в ш минь. муу т э н э г бага дарга

0  |  0
ЗОЧИН(107.170.64.37) 2017 оны 08 сарын 28

65 суудалтай нам гэдэг улсыг нэг хөдөлвөл өндийлгөөд л ирэх чадалтай. Ийм засаг ч гэсэн дагаад их юм хийдэг хариуцлагатай зангарагатай байх учиртай, гэтэл энэ нэг жилийн хугацаанд гадаадаас нэмж зээл аваад нэг ч доривтой зүйл хийсэнгүй. Зээл нэмэгдэж иргэдийн ачаа тэр эрчээр нэмэгдлээ. Шударга төр хаана байна. Миеэгомбын Энхболдоо, Жаргалтулгын Эрдэнэбатаа та нар юу хийгээд байна даа. НАМЫН ЧИНЬ ЭНГИЙН ГИШҮҮН БИ БИШ ОЛОН ЖИЛ НЭГ НАМД НӨХӨРЛӨСӨН АНД ЧИНЬ ЧАМАЙГ ИНГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ЛУЙВАРЧИН МИНЬ

0  |  0
ЗОЧИН(191.101.30.254) 2017 оны 08 сарын 28

65 суудалтай нам гэдэг улсыг нэг хөдөлвөл өндийлгөөд л ирэх чадалтай. Ийм засаг ч гэсэн дагаад их юм хийдэг хариуцлагатай зангарагатай байх учиртай, гэтэл энэ нэг жилийн хугацаанд гадаадаас нэмж зээл аваад нэг ч доривтой зүйл хийсэнгүй. Зээл нэмэгдэж иргэдийн ачаа тэр эрчээр нэмэгдлээ. Шударга төр хаана байна. Миеэгомбын Энхболдоо, Жаргалтулгын Эрдэнэбатаа та нар юу хийгээд байна даа. НАМЫН ЧИНЬ ЭНГИЙН ГИШҮҮН БИ БИШ ОЛОН ЖИЛ НЭГ НАМД НӨХӨРЛӨСӨН АНД ЧИНЬ ЧАМАЙГ ИНГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ЛУЙВАРЧИН МИНЬ

0  |  0
ЗОЧИН(202.131.248.210) 2017 оны 08 сарын 28

65 суудалтай нам гэдэг улсыг нэг хөдөлвөл өндийлгөөд л ирэх чадалтай. Ийм засаг ч гэсэн дагаад их юм хийдэг хариуцлагатай зангарагатай байх учиртай, гэтэл энэ нэг жилийн хугацаанд гадаадаас нэмж зээл аваад нэг ч доривтой зүйл хийсэнгүй. Зээл нэмэгдэж иргэдийн ачаа тэр эрчээр нэмэгдлээ. Шударга төр хаана байна. Миеэгомбын Энхболдоо, Жаргалтулгын Эрдэнэбатаа та нар юу хийгээд байна даа. НАМЫН ЧИНЬ ЭНГИЙН ГИШҮҮН БИ БИШ ОЛОН ЖИЛ НЭГ НАМД НӨХӨРЛӨСӨН АНД ЧИНЬ ЧАМАЙГ ИНГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ЛУЙВАРЧИН МИНЬ

0  |  0
Зочин(66.162.254.21) 2017 оны 08 сарын 28

Бүх байгууллагуудад Хүрэлсүхийн ойр орчим ажиллаж байсан гар хөл болсон хэнд ч захирагддаггүй хүмүүс томилогдон ажилладаг, өөрөө мафижсан бүлэглэл бий болгосон хүн шүү дээ. Номтойбаярыг зөв байр суурь илэрхийллээ гэж НАМ-ыг компанижлаа гээд байгаа юм уу НАМ чинь жирийн гишүүд бидний нуруун дээр явдаг юм шүү

0  |  0
энхбаатар(202.21.105.26) 2017 оны 08 сарын 28

Төрийн банкинд байгаа Хүрэлсүхийн гэх артай дарга нарынхаа талаар та юу бодож байгаа бол. Ганбаатар, Энхсайхан гэдэг 2 хүн чинь банкыг баллаж байгаа шүү.

0  |  0
Ичмээр төртэй юм(85.203.17.254) 2017 оны 08 сарын 28

Төрийн алба хэн нэгний бизнес болох ёсгүй. Хэзээ ч татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө босгож мөнгө угааж байгаа шээснүүдийг зүгээр өнгөрөөж болохгүй . Дэмжиж явдаг шүүү Хүрэлсүхээ. Чамайг улсыгаа хөгжилд хөтлөх гүүр гэж харж итгэдэг шүү

0  |  0
даш(202.179.27.110) 2017 оны 08 сарын 28

МАХН-ыг бутаргаж хуваасан, орилж чарлаж хашгичиж давхидаг чи Монголын ард түмний нэрийг барьж төрийн эргэлт хийх оролдлогоо орхи, чиний хорон санаа бүтэхгүй , Дээрхи донгосолт чинь бүхэлдээ төрийн эрхийг авах гэсэн санаагаа эрэлхийлсэн байна. Энэ чинь бүтэхгүй хэрвээ энэ асуудал хүндэрвэл зэвсэгт тэмцэлд хүргэнэ гэдгийг чи ухаарвал зохино. МАН-ынхан энэ этгээдээс үтэр түргэн салаачээ?

0  |  0
Зочин(85.203.17.254) 2017 оны 08 сарын 28

Одоо Энхболд бүх хятдуудыг төрд шургуулан өөрөө хаан сууж байна. Энэ чинь бидний Монгол шүү лаларууд минь. Та нар ганц хийж байгаа хүнээ залгичихаад хужаа нарын гутлыг арчиж амьдрах гээ юу

0  |  0
?(202.9.41.102) 2017 оны 08 сарын 28

Хүрэлсүхээ чамайг намын нэрийг өөрчлөх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн цагаас л нам төр компанижах эцсийн шатаа дуусгасан гэдгийг чи мэдэж л байсынш дээ. Намын нэрнээсээ ХУВЬСГАЛТ гэдэг үгийг аваад хаячихад чинь л энэ нам хэний нам бэ? юуны төлөө нам бэ? гээд бодсон чинь Хувьсгалт гэдэг үг нь ард түмний төлөө гэж ойлгож байсан хүмүүс өөрсдиыгөө СОХОР НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР гэгчээр МАН гэдэг намын юу хийх гэж байгааг ойлгоогүй дэмжиж явснаа мэдэн харамсаж билээ. Одоо бүгд адил ууж идэх улс орноо худалдан идэх зорилго бүхий олон намууд л байх шив.

0  |  0
Б.зочин(124.158.95.187) 2017 оны 08 сарын 28

Ер нь их зөв алс хэтдээ Монголд хэрэгтэй асуудлыг хөнджээ.Дэмжиж байна.Аль ч нам эхэлж дотроо дорвитойхон өөрчлөлт, шинэчлэлт хийвэл цаашдаа улс орон, ард түмэнд ашигтай.Өнөөгийн байдлаар байгаад байвал ирээдүйд эх оронгүй ч болж мэдэхээр муу совин төрөөд байгаа юм.Намын дарга болоод бодол саналаа хэрэгжүүлээрэй.

0  |  0
Сайхнаа(130.194.15.131) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(61.11.75.143) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(161.52.191.227) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(204.73.253.88) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(136.83.73.247) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(163.171.68.101) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(109.114.171.1) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(118.151.187.68) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
Сайхнаа(70.244.128.126) 2017 оны 08 сарын 28

Монголын төр үнэхээр мафижсан юм байна...

0  |  0
zochin(122.201.31.15) 2017 оны 08 сарын 28

ter enkhbold , erdenebat naraa bariji baytsaagaach khuuli khyanaltynkhaan

0  |  0
БББ(103.212.116.97) 2017 оны 08 сарын 28

Ард түмэн чиний талд. Энэ намыг шинэчлэх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн шүү.

0  |  0
МАН үхэх үү сэхэх үү(150.129.143.185) 2017 оны 08 сарын 28

Зөв дэмжиж байна. МАН-ыг сайн цэвэрлэхгүй бол бөгс долоогч хүртэл дэд сайдаар шагнуулчихсан яамыг самараад явж байна. 60 тэрбумын хэрэг төрийн эрхийг хууль бусаар авсан төрийн албыг шалны алчуур болгосон ашигт малтмалыг харийнханд худалдсан ард иргэдийг тагнана хянадаг болсон маш ноцтой гэм хэрэгтэнүүдийн цуглуулага шүү дээ тэрнээс ганц 60 тэрбум төгрөгний асуудал биш. Иймд МАН-д Хүрэлсүх шиг эрүүл ухаанаар сэтгэгдэгүүдийг үлдээж бусдыг энэ намаас хөөж шалгаж ял асуух ёстой. МАН Хүрэлсүхийн хэлдэг шинэчлэлээ хийхгүй бол МАН үхэх үү сэхэх үү гэдэг нь тодорхой болноо

0  |  0
Зочин(128.199.226.56) 2017 оны 08 сарын 28

Төрийн албыг худалдсан новшнуудтай хэзээ ч зөөлөн гараар үзэж болохгүй. Мөн нэгдэн ажиллана гэдэг чинь гутамшиг шүү

0  |  0
Зочин(185.89.248.35) 2017 оны 08 сарын 28

Тогоон дотор нь байгаа хүн мэдэж байгаа байлгүй дээ. Дордож байхад нь зүгээр хараад сууж тэсээгүй байхлдаа. Шударга хүн ийм л бахархмаар байх юмдаа.

0  |  0
дэмжигч(112.72.15.202) 2017 оны 08 сарын 28

хүрэлсүхийг дэмжиж байна. шулуун шударга, эр хүн шиг зан чанартай, дайчин, мундаг улс төрч шүү. товч боловч бүнхийг гол утга санагаа оруулж ярьсан ,эмх цэгцтэй ямар мундаг ярилцалга өгөө вэ.Хүрэлсүх та урагшаа, та чаднаа, юу ч болсон нугарч болохгүй шүү. амжилт, Үнэн ялдаг жамтай.АМЖИЛТ

0  |  0
НАРАА(202.131.248.210) 2017 оны 08 сарын 28

У.Хүрэлсүхийн өөрийнх санаа бодлыг сонслоо.Үнэхээр Монголын төр эвгүйтсийн байнаа. Ууган нам МАН бол тусгаар тогтнолын нам биш болжээ. Хүрэлсүхээ чи заавал НАМаа цэвэрлээрэй.энэ булай бүхнийг хийж байгаа хүмүүсийг төрөөс зайлуулаарай...Чамд итгэж байна..

0  |  0
Bi(220.80.161.82) 2017 оны 08 сарын 28

Estoi gaihaltai shudraga ,eh ironch hvn gej ene hvniig l helne dee.

0  |  0
bataa(27.123.214.126) 2017 оны 08 сарын 28

shaana biz topor

0  |  0
Top