Өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсээн зорилтын хэрэгжилтийн үр дүн, ололт, амжилт сургамжаа дүгнэн шинэ хичээлийн жилийн босгон дээр 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтоо хэлэлцэн батлахаар багш нарын 69 дугаар бага хурлыг Боловсрол соёл урлагийн газраас зохион байгууллаа.
Өнгөрсөн 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 19 сургуулийн 332 бүлэгт нийт 8060 суралцагч,514 багш, 21 цэцэрлэгийн 110 бүлэгт 3186 хүүхэд хамрагдан сурч, хөгжиж, 103 багш сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Мөн ЕБС-ын 18 дотуур байранд 821 суралцагч амьдарч, сургуулийн ээлжийн коэффициент 1.2, багшлах боловсон хүчний хангалт 96,9 хувьтай байжээ.
Уг бага хурлыг нээж БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл үг хэлж илтгэл тавьлаа. Тэрээр 201-2017 оны хичээлийн жилд МУЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны шинэ хөтөлбөр батлагдаж боловсрол, соёл, урлагийн салбарт дэвшүүлсэн 29 зорилтыг үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлж, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил байснаараа онцлог байсныг дурьдаад Монгол улсын боловсролын тогтолцоог олон улсын чиг хандлагатай уяалдуулах, судалгаанд суурилсан боловсролын чанартай үйлчилгээг хүүхэд бүхэнл тэгш хүртээх, бүтээлч, өрсөлдөх чадвартай, эх оронч, иргэнийг төлөвшүүлэх нь эрхэм сурган хүмүүжүүлэгч бидний гол үүрэг болж байгааг онцлолоо. Бага хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ хуралд оролцогчдоос тус салбарт тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх боломж нөхцөл байгаа хийгээд БСШУСЯаманд тавьсан сургууль, цэцэрлэгийн барилга, засвар үйлчилгээний хөрөнгө мөнгөний асуудлыг уламжилсан талаар ярилцлага хийлээ.
Сэтгэгдэл ( 3 )
dundgovi yagaad hugjihgui bnaa bat erdene um hiigeeguigees bolj bn shuu
ene avilgach bat grdeneer udirduulsan aimag xogjixgui