Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний сум, хэлтэс, агентлагийн дарга нарын зөвлөлгөөн өчигдөр болжээ. Зөвлөлгөөн 84.2 хувийн ирцтэй эхэлж, сум, хэлтэс, агентлагийн удирдлагууд наймдугаар сард зохион байгуулсан онцлог, шинэлэг ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийв. Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат сум, хэлтэс, агентлагийн дарга нарт доорх үүрэг даалгаврыг өгчээ.
Боловсролын байгууллагууд улсын төсвийн болон орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа засварын ажлыг эрчимжүүлэх, Мэргэжлийн хяналтын газар хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, Эрүүл мэндийн газар "Шилэн эмнэлэг" төслийн эхний ээлжийг эхлүүлэхийг үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвс тэжээл, түлээ нүүрсний чиглэлээр сумдуудтай хамтарч ажиллах, ээлжийн амралттай байгаа удирдлагуудыг ажилд нь оруулах, бүх байгууллагууд үүдэндээ хогийн савтай болох, "Тогтвортой амьжиргаа" төслийн ач холбогдол үр дүнгийн талаар илтгэл тайлан тавих, иргэдээс ирсэн санал санаачлагыг хурдан шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
Г.Хан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ