1.5 км шинэ зам хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

 

 “Аймгийн авто замыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Аравдугаар багийн нутаг дэвсгэрт 1.5 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Тус хөтөлбөрийг 2014 онд орон нутгаас баталсан бөгөөд гүйцэтгэгч компаниар  “Авто агро” ХХК ажиллажээ. Явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий уг замыг орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 335 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан аж.

Тус чиглэлийн замыг барихын тулд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Петровис ШТС, болон айл өрхүүдийн хашааг татуулсан бөгөөд ирэх жилүүдэд үргэлжлүүлэн барихын тулд зам дагуух айлуудын газрыг чөлөөлөх, тэдэнд нөхөн олговор олгох шаардлагатай байгаа юм.

Сонирхуулахад, дээрх хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Хэрлэн сумын 4, 10 дугаар багуудад босоо чиглэлийн дөрвөн авто зам барьж байжээ.

Г.Хан

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(46.183.218.199) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

0  |  0
Мөнхөө(51.15.43.205) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

0  |  0
Top