Халдварт өвчин хаяанд нь гараад ундуй, сундуй
Монголчууд эмх, замбараагүй зүйлийг айлыг “ундуй, сундуй” гэж хэлдэг, зүйрлэдэг нь оргүй зүйл биш. Монгол хэлний товч тайлбарт бол эмх замбараагүй, энд тэндгүй хөглөрсөн гэсэн утгаар бууна. Түүнээс биш хотын одоогийн дарга нарын нэртэй хамаарахгүй зүйл. Улсын нийслэл Улаанбаатар хот минь энэ намар ёстой ундуй, сундуй төрхтэй болчихлоо. Гаднаас нь харахад....Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-дугаар хороонд шүлхий өвчин оношлогдсон. Голомтод байгаа 31 өрхийн нийт 168 толгой үхрийг устгажээ. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 304322 толгой мал тарилгад хамруулахаасаас 195470 толгой мал хамруулж, 75.7 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа”-нд шүлхий өвчин гарч, нэг өрхийн нийт 14 толгой үхрээс хоёр үхрийг устгалд оруулжээ. Уртаараа дөрвөн км, өргөнөөрөө гурван км газарт хорио цээрийн дэглэм тогтоосон гэнэ. Өвлийн улиралд нийслэл хотын зүүн талд Багахангай, Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин гарч сандаргадаг. Намрын 8, 9, 10дугаар сард тарваган тахлын идэвхжилт оргилдоо хүрдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн нь бас түгшүүр болж байна. Хөдөөнөөс хотыг чиглэсэн хөл хөдөлгөөн тасрах болоогүй. Хол алсын зүүн аймаг болох Дорнод, Сүхбаатарт дуулддаг шүлхий өвчин Улаанбаатар хотын баруун хаяагаар айлсав. Ховдод гарсан тарваган тахлын дуулианы үргэлжлэл хот дотор ч “илрэв”. Хүн, малын халдварт өвчин Улаанбаатарыг бүсэлж, гаднаас нь ундуй, сундуй болгож, тэмээ туйлсан аятай л харагдуулах боллоо. Энд хотын удирдлагын уруу гэхээс иргэдийн хариуцлагагүй, хэнэггүй байдал нөлөөлсөн биз.
Зүүн гар тийш эргэхийг хориглоод ундуй, сундуй
Улаанбаатар хот дотроо ч эмх замбараагүй ундуй, сундуй төрхтэй байна. Хичээл, сургууль эхлэх гэж байхад зарим бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй. Муу дээр муухай, муухай дээр улцаны үлгэрээр хотын төв замаар “зүүн гар тийш” эргэхийг хориглосон гэнэтийн шийдвэр жолооч нарыг бухимдуулав. Зунжин налайчихаад хүн, машины ачаалал нэмэгдэхтэй зэрэгцсэн энэ шийдвэр төв замынхаа ачааллыг бууруулсан ч туслах замуудаа түгжиж орхижээ. Хотын захиргааны байр төвдөө учраас төвийн зам ачаалал багатай нь ажлын байрны цонхоор харагдаж, хотын удирдлагууд гаргасан шийдвэрээ зөв гэдэгт итгэсээр суудаг боловуу. Иргэдийн дургүйцэл Ерөнхий сайдын сонорт хүрч “Долоо хоногийн хугацаатай үүрэг, даалгавар авсан” хотын удирдлагууд шийдвэрээ цуцлах дургүй байгаа бололтой. Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөнийг эс тооцвол. Ийм шийдвэрийг хичээл, эхлэхтэй давхацуулан ид ачаалалтай үед туршдаг нь ундуй, сундуй шийдвэр. Дээр нь, ийм шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд 900 сая төгрөг зарцуулна гэсэн “цуурхал” иргэдийг уурлууллаа. Хотын Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нь “Зүүн гар тийш эргэхийг хорилох шийдвэрийг хэрэгжүүлэх мөнгө зарцуулагүй. Замын тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах, сэргээхэд 19 сая төгрөг зарцуулсан” гэсэн тайлбар өгсөн. Мэргэжлийн хүний хэлсэнээр “Замын дугуй, дөрвөлжин, гурвалжин хэлбэртэй нэг тэмдэглэгээг материалынх нь чанараас хамаарч 150.000-285.000 төгрөгөөр хийдэг. Автомашины хөдөлгөөний заасан цагаан зураасан тэмдэглэгээг будагны чанараас хамаарч мв2-ыг нь 30 мянган төгрөгөөр хийдэг” байна. Ер нь, бол оргүй тоо биш" гэв. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэгчээр зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрээ цуцлах эсэхийг хотын удирдлагууд л шийдвэрлэх нь. Улаанбаатар хотоо ундуй, сундуй харагдуулах нь тэдний үүрэг биш.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
yana daa mongolchuud min!gomo tsarailsan er ch bish em ch bish pizda uls bolj bna.er zorigtoi uls oron baigaashai!yana daa minii mongolchuud honjildoo huluu jiiltsej bna.
ХАА САЙГҮЙ БАЙРЛУУЛСАН ТҮЦ НЭРТЭЙ АМБААРУУД НЬ ЗАМД ХӨНДӨЛДӨӨД УНДУЙ СУНДУЙ, ХААЯАГҮЙ ХӨГЛӨРӨХ ХОГ НОВШ НЬ ХӨЛ ДОР ХӨГЛӨРӨӨД УНДУЙ СУНДУЙ, ОРИЛОО МИКРОНУУД НЬ ЧИХНИЙ ХЭНГЭРЭГ ХГАЛЧИХГЭЭД УНДУЙ СУНДУЙ ГЭЭД ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БАЙВАЛ ЗӨНДӨӨ Л ЮМ УНДУЙ СУНДУЙ БАЙНА ДАА.
Хот тэр чигээрээ мафууд ажиллаж байгаа сайжруулна гэж байхгуй хотын тосов мафуудын гарт орсон туунийг нь ганхуу гэж авгай зохицуулдаг энхболдын утсан хуухэлдэй
batuuleer dahiad udirduulmaar bn hot saihan bolj bsan shuu
BOLSON YAVDALAAR HIISEN HOT UU
Эвэр туйрайтай эрхтэн дархтангууд нь зөв сайхан байна гээд байгаас биш яг амьдрал дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарч хүртэл буруу шийдвэрт дургүй байгаа шүү.Энэ балай зүйлээ эртхэн болиоч ард түмэн хохирч байна.Батүүл ариа ухаалаг шийдвэр гаргаж байсан.Одоо бүр дугаарын хязгаарлалт байхгүй болгох юм уу
Бат-Үүлийг багаар нь ажилуулая. Өнгөрсөн 4 жил сайн ажилласан
Хотыг Ардын нам удирдаж чадахгүй юм байна, 2016 онд хотыхон маань юу хийчихэв дэ, Уг нь Үүлийн багийг дахин 4 жил ажилуулсан бол...
Явган зорчигчийн зам чөлөөлнө гэж худал шоүдээд ундуй сундуй