Б.Цэрэндолгор: ”МNTM” шоу миний хувьд ӨӨРЧЛӨЛТ биш нэг АЛХАМ байсан

2017 оны 08 сарын 30

Монголын загварын ертөнцөд өөрийн авьяас чадвараараа тэргүүлж яваа, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, хэнээс ч илүү шударга зан чанартай хэмээх үнэлэлтийг ард түмнээс авсан загвар өмсөгч "Мongolian next top model" шоу нэвтрүүлгийн анхны ялагч Б.Цэрэндолгорыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.


Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?

- Сүүлийн үед гадагшаа явах ажлаа төлөвлөөд жаахан завгүй байгаа. Хоёр сарын дараа дизайнеруудын намар өвлийн шоу болох гээд төлөвлөгдөөд явж байгаа. Оролцож чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна.

Сингапурын “Looque models” агентлагийн гэрээний дагуу явахаар төлөвлөж байгаа юу?

- Тийм ээ.

Кинонд тоглосон гэж сонссон?

- Тэгсэн. Сүүлд "Эмоци" продакшны "Гурван найз эргэн ирлээ" киноны туслах дүрд тоглосон. Ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ. 

Төгсөх курсийн оюутан шүү дээ. Энэ их ажлын хажуугаар амжуулж болохоор байна уу?

- Тийм ээ. Төгсөх курсэд зөвхөн нэг хичээлээ үзээд явдаг учраас сургуулиа төгсөх боломжтой гэж үзэж байгаа. Сургууль маань ч бас намайг их дэмжиж байна. Гэхдээ энэ жил нэлээн шахуу ажилтай өнгөрнө дөө. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top