Дундговь аймгийн сургууль,цэцэрлэгийн багш нар Мандалговь хотын төв талбайд тайван жагсаал хийж байна. Тэд цалин хөлс нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдад хаяглан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд уг шаардлагыг уламжлан хүргэхийг хүсч аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунд гардуулав.
Багш нар цалингаа нэмэгдүүлэх тухай шаардлагыг төр засагт тавьж байгаа ч энэ онд багтаан цалин хөлс нэмэгдүүлэх боломжгүй, ирэх онуудад нэмэгдүүлэх эсэхийг судлах тухай хариу авсан. Тиймээс орон даяар багш нар дуу хоолойгоо төр засагт нэгэн зэрэг хүргэхээр тайван жагсаалыг бүх аймагт зохион байгуулж байгаа юм. Дундговь аймгийн хувьд таван зуу гаруй багш жагсаалд оролцож байна. Үүний цаана 15 сумын бүх сургууль, цэцэрлэгийн багш нар дэмжиж байгаа гэж Багш нарын цалинг нэмэгдүүлэх Дундговь аймаг дахь түр хорооны зохицуулагч О.Эрдэнэтөгс ярилаа. Дундговь аймгийн хувьд түр хороог энэ сарын 22-нд удирдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр байгуулсан байна.
Ерөнхий сайдад хаягласан уг шаардлагад, Монгол Улсын үе үеийн Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа биелүүлээгүй явж ирсний улмаас боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсадын цалин хөлс амьжиргаанд нь хүрэхгүй, худалдан авах чадвар нь өдрөөс өдөрт доройтож байгааг сануулаад өнөөдөр багш, шинжлэх ухааны ажилчдын авч байгаа цалингийн доод хэмжээг 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг шаардсан байна.
Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт тусгаснаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлэх заалтыг биелүүлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахыг шаардлагад онцлон тусгажээ.
Энэ шаардлагын хариуг 9 дүгээр сарын 11- ны дотор багтаан өгөх, хэрвээ шийдвэрлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцлийг өрнүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Г.Нис
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Багш нарийн цалин бага амьдралаа авч явж хүрэлцэхгүй байхад дарханы Дэлгэрсайхан гэж нэг эрхлэгч ажилчидаа найр цэнгээн зугаалганд хүчээр хамруулж байгааг удирдах ажилтнууд анхааралдаа авмаар юм.Түүний найр наадам цэнгэлийн ачааллыг чинь цалин багатай ажилчид нь дийлэхгүй хөлд чинь чирэгдэж байгааг анхаармаар юм.
Yu gej gantshan bagsh nariin tsaling nehevde, busad salbariig nehem bolno. Tegeheer chini dagaad baraanii une usnu. Inflation-g ingej iheer huurugdhuur chini tuunees garah hor hohiroiig manai odoonii ediin zasgiin tuvshnuur davj diilehgui. Tegeed Mongol uls default zarlah yum bna ldaa.
Байгаадаа сэтгэл ханаж сур......
bash nariin tsalin hemeheer iim tsalingaar amidarch bgaad mash baga tetgever avdag bagsh nar yah ve
Шүүгч нар өгч болоод байгаа 4-5 сая төгрөгийнхөө талыг наад ядарсан багш нартаа өгчөөч. Шүүгч нарыг цалин нэмээд өгөөч гэж гуйгаагүй байхад нь сая саяар нь нэмдэг ядарсан багш нарыг цалин нэмээд өгөөч амьдрал үнэхээр хэцүү байна гээд жагсаад байхад нэмдэггүй төр засагаа гэж. Иргэдийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглодог биздээ
Багш нарын цалин бага байгаа нь унэн! Гэхдээ цалин нэмуулэхэд бодууштай зуйл бас байнаа! Юу вэ? гэвэл: Еренхий боловсролын сургуульд сурч байгаа хуухдуудийн сурсан мэдсэн зуйл гэж улаан 00 байгааг бас бодолцох л естой! Хэрвээ хуухэд бурт хурч заасан хичээлдээ ядахдаа зууны наяас дээш хувийг нь онц, сайн сургачихдаг бол нэг сая байтугай хоер сая тегрегеер цалинжуулж баймаар! Суралцагсдын сурлагын дун доогуур байгаа нь зааж байгаа багш нарын ажлын ур дун биздээ! Хуухдэд хичээл заасан нэртэй, сургасан зуйлгуй, баахан гэрийн даалгавараар дардаг багш нар одоо болтол байж л байна.
Зөв дөө миний эхнэр ч багш орой мөлхөх шахам л орж ирдэг ажлаасаа гар гэхээр гарахгүй тэгсэн мөртлөө миний аванцанд ч хүрэхгүй цалин авдаг бас ч үгүй 25 жил ажилласан гээд бгаа Энэ төрийн новшнууд зайлаасай . Жагсаалд идэвхитэй оролцоноо Ялангяа цэцэрлэгийн багш нар бүүр ч хэзүү. Дандаа дарами шахалт өгөр эрхлэгч нар нь хоолноосоо сална гээд хөдлөх ч үнүй дуу нь бол бүүр гарахгүй жагсаалын үёэр 2 хоног сургалт нэрээр хашаад авч бгаа юм даа. Бас нэг дарга зүүсэн бөөснүүд шүү дээ
Tsalin nemheer inpliats osood nogoo ajilgvi yduuchuudl hetsvvdeh bhdaa bagsh naraa