Говийн зохиолчид ирэх жил Дундговьд уулзана

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

 

 

 

Говийн дөрвөн аймгийг зохиолчдын “Говийн эгшиг” чуулга уулзалт Өмнөговь аймагт саяхан болж өндөрлөлөө. “Таван толгой” ХК-ий ивээл дор зохиогдсон уг чуулга уулзалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийт 50 гаруй зохиолч, яруу найрагч хүрэлцэн очжээ. Тэд говийн аймгуудийн Утга зохиолын салбар зөвлөлийн хамтын ажиллагаа, Монголын зохиолчдын зохиол бүтээлийн үнэлэмжийн талаар санал солилцжээ.

Тухайлбал АБТА зөвлөх багш Д.Тунгалагтамир "Эх хэлний дархлаа" сэдвээр, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв "Дэлхийн утга зохиол ба Монгол дахь оюуны бүтээлийн үнэлэмж" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь чуулга уулзалтад оролцогсдын анхаарлыг татлаа.
Энэ үеэр тус аймгийн "Үлэг гүрвэлийн парк"-т "Говийн найраг" нэртэй яруу найргийн чөлөөт уншлага болж нутгийн зон олонд говийн тухай яруу найраг сонсгож, сонорыг нь мялаасан юм. Мөн Гурвансайхан ууланд "Говийн эгшиг" нэртэй говийн дөрвөн аймгийн яруу найрагчдын оролцсон яруу найргийн наадам зохион байгуулахад Өмнөговь аймгийн яруу найрагч Т.Батхүрэл тэргүүлэн цомын эзэн боллоо. Дээрх үйл ажиллагаанд "Нүнжиг" мужаан цех, "Монгол говь" нүүдэлч малчдын холбоо ивээн тэтгэгчээр хамтран оролцож, Өмнөговь аймгийн утга зохиолын нэгдэл зохион байгуулсан байна. 
Говийн дөрвөн аймгийн зохиолчдын дараагийн уулзалтыг ирэх жил Дундговь аймагт зохион байгуулахаар боллоо. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top