Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас асуух шалтгаан нь дараахь учирлал юм. Таны гар утсанд “Зохих зөвшөөрөлгүй тарвага агнах ньхууль бус тул 510.000-570.000 төгрөгийн нөхөн төлбөр торгууль ногдуулна”. Ийм цахим захиа ирсэн байх. Тарвага агнах тусгай зөвшөөрөл олгодог юм байна гэсэн бодол хэн бүхэнд төрөхөөр. Уг цахим захидлыг Утга нь, тарваган тахлаас л сэрэмжлүүлэх гэсэн бололтой. Тарваган тахлын идэвхжилтийн оргил үе нь 8, 9, 10 дугаар сар. Санаа нь зөв ч утга нь гажууд сэрэмжлүүлэг. Сүүлийн жилүүдэд тарвага агнахыг бүр мөсөн хориглож, хоригийг жил бүр сунгасаар ирсэн. Уг зарыг явуулсан байгууллага нь “Лондонгийн ан амьтныг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь салбар”. Гэхдээ тарвагыг зөвшөөрлөөр агнаж болдог, тухайн сум, аймаг, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл өгөххгүй бол “тусгай зөвшөөрөл” дууссан гэсэн үг шүү гэсэн аядуухан тайлбар дагалдууллаа. Хаана ч байхгүй 570.000 төгрөгөөр торгоно гэсэн нь...... Онцгой байдлын ерөнхий газарт харъяалагдах эх сурвалжаас асуулаа. “Хориглосон бол хориглосон. Зөвшөөрөл өгдөг эсэхийг мэдэхгүй. Бид тахал гарсан нөхцөлд эсвэл сэрэмжлүүлж ажилладаг” гэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл, мэдээллийн албанаас асуулаа. “Манайд байцаагчид гэж байхгүй. МХЕГ-т харъяатай.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэддэг” гэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодрууллаа. “Манайх зөвшөөрөл өгдөггүй, “Хяналт л тавьдаг” гэлээ. Хэн тарвага агнах зөвшөөрөл өгдөг юм бэ, Оюунхорол сайд аа.Та биш биз.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Дош болгон дээр нэг нэг Оюунхорол тавихгүй бол агнаж л таарна шүү дээ.