Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон зарим тамирчин хоолны хордлогод орсныг нууцалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн Бодибилдингийн аварга шалгаруулах 51 дэхь удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид  амжилттай оролцон 4 Алт, 3 Мөнгө, 5 Хүрэл медаль, 4 тамирчин шагналт байр эзэлж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медаль Цомын эзэн болсон. Сайхан мэдээ. Тус тэмцээнд  23 тамирчин, Олон улсын  гурван шүүгч оролцсон. Жүдо, Бокс, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дуулианд дарагдаад эл амжилт даруухан өнгөрч байна. Тус тэмцээнд оролцсон манай улсын тамирчдаас цөөнгүй нь хоолны хордлогод оржээ. Бөөлжиж, гүйлгэсэн тамирчдын амжилт буурах нь тодорхой. Гэхдээ холбоонооснь тамирчдыг энэтухай ярьж, нууц задруулахгүй байхыг хатуу үүрэгджээ.  Тэдний дунд амьдралын боломжтой нь ч байгаа. Бор зүрхээрээ сонирхлоороо зүтгэж буй нэгэн ч бий. Бусдаас дэмжлэг, зээл авсан тамирчид сэтгэлзүйн хувьд ямар байх вэ гэдэг тодорхой. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн манай улсад зохион байгуулагдсан. Төр засгаас төдийлэн “тоож”дэмжээд байдаггүй нь үнэн. Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд уйгагүй хөдөлмөр, хичээл, зүтгэлийн зэрэгцээ уураг, витамин гээд “өндөр зардал”-тай гэлцдэг. Олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход голчлон өөрсдөө эсвэл хувь хүн, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр явдаг байна. Эрэгтэйчүүдийн анхны Дэлхийн аварга К.Нурлан, Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг, Дэлхийн аварга Б.Бадамцэцэг. Цөөнгүй тамирчин. Гэвч төр засгийн дэмжлэг дутсаар.

 Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top