“Багануур” нүүрснийхээ үнэд өөрчлөлт оруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

 “Багануур” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нүүрснийхээ үнэнд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаараа мэдэгдэл гаргажээ. Тус компаниа тус мэдэгдэлдээ “Багануур ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №19 тоот тогтоол,  Гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/308 тоот тушаалаар жижиг хэрэглэгчдэд борлуулах нүүрсний үнийг дараах байдлаар өөрчилж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх болсныг мэдэгдэж байна” гэсэн байна.

Технологи дамжлагын нүүрс нэг тонн нь 36800 төгрөг, Агуулахаар /цэгээр/ борлуулах нүүрс 35500,  Шигшиж ангилан ялгасан чанарын нүүрсийг 42000 болгосон байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top