Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо МУЗН-ийн дэмжлэг, Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр 2013 оноос “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл уг төслийн санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл Michell Сүхбаатар аймагт наймдугаар сарын 31-ний өдөр ажиллаж, төслийн хэрэгжилт үйл явцтай танилцаад буцжээ.
Төслийн үр шимийг хүртэгчид нь Сүхбаатар аймгийн эмзэг бүлгийн 300 гаруй айл өрх, ард иргэд юм.
Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн УЗХ-нд 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Тодруулбал дөрвөн жилийн хугацаанд дээрх бүх халамжлуулагчдад хүнсний нэмэлт багц олгож, мөн өвлийн улиралд эрсдэлтэй бүлгийн айл өрхөд нэмэлт тусламж олгож ирсэн байна.
Уг нэмэлт тусламжийн хүрээнд 18 иргэнд гэр, 246 иргэнд түлээ нүүрс, 65 иргэнд гэрийн дулаалга, 284 иргэнд хүнсний багцыг нэмэлтээр олгожээ. Төсөл энэ онд дуусах аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )