Цагаан хадны гаалийг зогсоосонтой холбоотойгоор ЗГ ажлын хэсэг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

 Өмнөговь аймгийн Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шийдвэрийн дагуу Цагаан хаданд нүүрс буулгахыг хориглосон.  Энэ шийдвэртэй холбоотойгоор тус газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчид хатуу эсэргүүцэж байгаа. Энэ бүсэд 21 аймаг, нийслэлийн олон  мянга жолооч, 500 гаруй үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй юм.

Иймээс Засгийн газрыг шийдвэрээ эргэж харахыг шаардаж байгаа билээ. Үйл ажиллагаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллахаар болсон байна. Ажлын хэсэг    Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ажиллаж, шийдвэрээ эргэж харах, эсвэл үргэлжүүлэн хэрэгжүүлэх эцсийн шийдвэрт хүрэх аж.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.209) 2017 оны 09 сарын 04

ergeji butssan ajil khiiji teneg shiidwer gargaad l , mun chi bolkhi , archaaguy , teneg zasgiin gazar yum daa

0  |  0
bibli(66.181.187.65) 2017 оны 09 сарын 04

MONGONOOS UNETEI HUNII AJIL

0  |  0
Top