Хэрэм уулнаас олноороо бууж иржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд уулнаас хэрэм олноор бууж ирсэн байна. Ганц нэгээр айлын хашаа, модны захаар гүйж үзэгддэг хэрэм тал газар олноор бууж ирсэн талаар сумын иргэд мэдээлжээ. Тус сум нь байгалийн үзэсгэлэнт байдал, уул усны цогц байдлаараа онцлогтой юм. Хүйсийн найман нуур Орхоны хүрхрээ зэрэг Монгол орны үзэсгэлэнь газрууд тус сумын нутаг дэвсгэрт буй. Байгалийн үзэсгэлэн, ой модны баялгийг дагаад ан амьтан ч элбэгтэй.

Амьтад олноор уулнаас буухыг байгалийн гамшиг, газар хөдлөлт зэрэгтэй холбон тайлбарладаг билээ. Энэ жилийн хувьд хүр эрвээхэйн нүүдэлтэй, могой элбэг жил хэмээн албаныхан хэлсэн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haliun(66.181.187.65) 2017 оны 09 сарын 04

unsmeer hoorhon yum

0  |  0
сам(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

энэ жилийн самар модноосоо нэг л өдөр нийсээд алга болсон гэнлээ

0  |  0
Ард(202.21.115.142) 2017 оны 09 сарын 04

Самарын бид нар булаагаад авсан юм чинь....

0  |  0
Top