Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг багадаа 150 мянгаас 300 мянга хол гарсан оршин суугчтай. Ойрын үед Баянзүрх дүүргийг хоёр хуваах тухай яригдаж байна. Гэхдээ дүүргийг зөвхөн Иргэдийн Төлөөлөгчдийнг Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар шийдэхгүй. Дүүргийг хоёр хуваасан туршлага бол бий. Сүхбаатар дүүргээс Чингэлтэй дүүргийг салгаж, 1992 онд байгуулсан. Өдгөө 25 жил болж байна. Өөлсөн хүнд бол Нийслэл хүрээ төвлөрсөнөөс хойш бүх түүхэн гудамж, талбай, санхүүгийн томоохон байгууллагууд Чингэлтэй дүүргээр овоглогддог болсон. Одоо Баянзүрх дүүрэг. Хүн ам олонтой. Газар нутгийн хэмжээ том. Хоёр дүүрэг болгоход болохгүй зүйлгүй мэт.
Талууд ямар байр суурь хэлсэнийг хүргэе.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт: -Баянзүрх дүүрэг нийт 28 хороотой, 320 мянган оршин суугчтай. Хэрэв дүүргийг хоёр хуваах юм бол бүх иргэдийн иргэний үнэмлэхний хаяг солигдоно. Бүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солигдоно. Шинээр захиргааны байр барина, шинэ орон тоо нэмэгдэнэ гээд олон ажил хийх болно. Бид үүнийг урьдчилсан байдлаар тооцоолж үзэхэд, 40 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:
”Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана”. Энэ зөвхөн улстөржилтөөс үүдсэн маргаан уу. Үнэхээр дүүргээ бодсон шийдвэр үү гэдэг эргэлзээтэй. Тус дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгууль маргаантай болж удирдлагааа булаалдсаар байгаа.
Сүүлдээ Баянзүрх, Дүнжингарав дүүрэг болгож хуваахаар ярилцаж эхэлжээ. УИХ-ын гишүүний хувийн захаар нэрлэх гэдэг бас эргэлзээтэй.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
СХД, баянзүрх нь хүн ам 300 мянга давсан тул төрийн үйлчилгээ иргэддээ хүрэх тааруу, 4 аймгийн хүн амтай тэнцүү, хуваах нь туйлын зөв , мө олон жил ярьж бна даа
Энэ батболд бол ер нь заваан юм л хийхээс бутээн байгуулалт хийх хун биш бна. Хун бури хэмжээ байдаг. Батболдын хэмжээ бол аймгийн ХАА-н газрын дарга. Хаяг андуурчээ. Хоож явуул
ДҮНЖИНГАРАВ дүүрэг гэснээс монуран ХХК - н НАРАНХҮҮ дүүрэг гэж нэрлэх саналтай байна
Юун дүүрэг хуваах вэ дэмий юм битгий солиорцгоо
Сонгинохайрхан Баянзүрх дүүргийг хуваах асуудал 2012 оноос яригдаж судлагдаж байсан Хуваах нь зөв гэж бодож байна
хуваах хэрэгтэй бол сонгинохайрхан лүүрэг хуваавал тарна дэндүү олон хүнтэй шүү дэ