Н.Түвшинбаяр аваргад төрсөн нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05
 Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Булган аймгийн Сайхан суманд ирэх Ням гарагт болно. Энэ сарын  10-ны өдөр болох тус наадмаар Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар хуваалцах юм.

Үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харваа болно. Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх тусгай үйл ажиллагаа ч зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөрт багтаажээ.. Наадмыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан ажиллаж байна гэж Сайхан сумын Засаг дарга Д.Дорждагва мэдээллээ.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын анхны аварга, анхны хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр энэ жилийн наадмаар улсын заан цол хүртснээс хойш даншигийн начин цол хүртсэн зэрэг бахдам амжилтын эзэн болоод байгаа билээ.

Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.187) 2017 оны 09 сарын 05

Өөр хэний баярыг хуваалцах вэ дээ монгол түмэн минь.

0  |  0
Зочин(104.13.211.92) 2017 оны 09 сарын 05

Сайн ясны бөх юм даа.бараг 10-н жил ноёрхож байна.түвшээ аваргад ганцхан дутагдал бий дээ.даруулгагүй жаахан бие тоосон зан.үүнийгээ засах хэрэгтэй.

0  |  0
saihan (119.40.97.126) 2017 оны 09 сарын 05

mundag shvv

0  |  0
Top