Төв аймаг үр тарианыхаа 50 хувийг алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 

Тус аймгийн газар тариалан эрхлэгчид “Ургац хураалтын зөвлөгөөн”-өө энэ сарын 3-нд Жаргалант суманд зохион байгуулав. Зөвлөгөөнд 13 сумын 200 гаруй газар тариалан эрхлэгчид оролцож, өөрсдийн арга туршлагаасаа хуваалцжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тариалан бүхий 13 сумын тариалан эрлэгч аж ахуй нэгжүүдэд ургац хураалтын үед хэрхэн ажиллах, мал бүхий иргэддээ тэжээл бэлтгэх, ирэх жил үрийн нөөц бэлтгэх зэрэг асуудлуудын талаар зөвлөгөө өгөв.

Тариалан эрхлэгчдийн зүгээс хэлэхдээ, ургасан ургацыг бага гэлтгүй алдагдалгүй хурааж авна гэдгээ илэрхийлж байв. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахыг хэлсэн юм.

Энэ жил Төв аймгийн 17 сум хүчтэй гантай долоон сум гандуу зун болж үр тарианыхаа 50 хувийг алдаад байна. Аймгийн удирдлагын зүгээс үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд аймаг, орон нутгаас ургацын штабыг байгуулж тариа, ногоо эрхлэгчдийн учирсан хохирлыг хугацаа алдалгүй бодитой тогтоох, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх оновчтой хэлбэрийг олох, ургац хураалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.
Л.Ган
www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв шаардлага(202.21.102.226) 2017 оны 09 сарын 05

найр наадам хэсэж байхаар цагийн аяс гэдэг зүйлийг шинжээд ургац алдахгүй байх талаар юу хийсэн юм бэ . ЭНЭ ЖИЛ ИХ ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛНО. АХИАД Л ХАНДИВ ТУСЛАМЖ УУ БАС ГАДНЫ УЛС ОРОН БАЙТУГАЙ ДОТОР БАГЙАА БИД ИЧИЖ ЗАЛХАХ ЮМ

0  |  0
Top