Тэвээрэг дутмаг авсан малыг зах зээлд нийлүүлэхийг зөвлөв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Орхон аймагт энэ жил  24 багийн 1007 өрхийн 175 мянган толгой мал өвөлжинө. Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 8000 тонн өвс бэлтгэхээр ажилдаа гарсан байна. Харин аймаг болон хоёр сумын “Аюулгүй нөөц”-д 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэхээс Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр 150 тонн өвс, 30 тонн тэжээл  нөөцөлнө.
  Үүнийг ирэх сарын 10 гэхэд бүрдүүлж бэлэн болгох юм. Мөн тарга тэвээрэг аваагүй малыг өвлөөс өмнө зах зээлд нийлүүлэх эсвэл эртнээс тордох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг малчдад хүргүүлсэн байна. Түүнчлэн намаржаа, өвөлжөө, хаваржаагаа ариутгал, халдваргүйтэлд хамруулахыг анхааруулжээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор малын ноос, ноолуураа Монгол Улсын үйлдвэрүүдэд тушаах, нийлүүлэх хүсэлтээ өгсөн 140 малчин өрх байгаа бөгөөд тэд 22.6 тонн ноос нийлүүлэх гэнэ. Энэ тохиолдолд нэг кг ноос тутамд Засгийн газраас 1000 төгрөгийн урамшуулал олгох юм. 
  Харин газар тариалангийн хувьд энэ жил  гантай байсан ч ургац алдахгүйн төлөө бэлтгэл ажлаа сайн хангасан байна. Тодруулбал, улаан буудай нэг га-аас 14-16 цн, төмс 70 цн, тэжээл 11 цн, хүнсний ногоо 60 цн авна. Энэ нь Орхон аймаг улаанбуудайныхаа 100, төмсний 70, хүнсний ногооны 60 хувийг өөрсдөө бэлдсэн гэсэн үг юм.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top