Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш Улаанбаатар хотноо эхлэнэ. Энэ жил тус чуулга уулзалт долоо дахь удаагаа зохион байгуулагдах ба “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор энэ сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах юм.
“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн идэвхитэй дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагдаж иржээ.
Энэ жилийн чуулганы гол онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор Coal Mongolia-2017 чуулганы эхний өдөр болох “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” ба мөн олон улсад нэр хүнд бүхий Хятадын www.sxcoal.com веб сайтыг эрхлэгч Фэнвэй Энержи Информэйшн Техноложи компанитай түншилж, “Coal Mongolia-2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ жилээс хамтран зохион байгуулахаар болжээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )