УИХ-ын гишүүн Г.Занданшатарын Баянхонгор аймгийн төвд байгуулахаар санаачилсан, үйлдвэрлэл үйлчилгээний АЖИЛСАГ төвийн барилгын ажлыг 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэн үлдэгдэл 550 сая төгрөгний санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Шийдвэрийн дагуу бүтээн байгуулалтын явц энэ оны тавдугаар сардаас дахин өрнөж одоо 80 гаруй хувийн бүтээмжтэй байгаа аж.
Уг барилга 2012 онд ашиглалтад орохоор байсан ч засаг төр солигдож, хөрөнгө мөнгөгүй гацсанаар энэ хүрсэн барилгыг бүрэн ашиглалтад оруулах ажлыг "Бридж констракшн" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа юм. "Ажилсаг" төв ашиглалтад орсоноор хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн 40 гаруй аж ахуй нэгж тус байранд байрлаж үйл ажиллагаа явуулна. Мөн 500 гаруй хүнийг ажлыг байраар хангана гэсэн тооцоолол гарчээ.
Одоогийн байдлаар "Ажилсаг" төвд орох 10 ААН-д батламж олгоод байгаа ба цаашдаа үйлдвэрлэх явц, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, хаяг шошго зэргийг харгалзан сонгон шалгаруулалт хийж тодорхой болзол хангасан ААН-ийг төвлөрүүлнэ. Цахилгаан болон халаалтын зардлыг харгалзан түрээсийг хамгийн хямдаар тусгах аж. Цаашдаа үйлдвэрлэл үйлчилгээний "Ажилсаг" төв нь Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацид харьяалагдаж үйл ажиллагаа явуулах юм байна.
Г.Хан
www.zindaa
Сэтгэгдэл ( 0 )