Дорнод аймгийн боловсролын байгууллагуудад дуу хөгжмийн болон бага ангийн багш дутагдалтай байгаа талаар БСУГ-аас мэдээлж байна.
Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ЕБС-иудад 780 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 220 орчим багш ажиллах юм.
Харин багшлах эрхийн шалгалтад 121 хүн оролцсоноос 54 нь тэнцэж, 49 багш есдүгээр сарын нэгнээс шинээр ажиллаж эхэлжээ. Тэдний 27 нь аймгийн төвд, 22 нь сумдад хуваарилагдсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )