Хялганатынхан Хангалаас хадлан авна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

 Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон аймагтаа хамгийн олон хүн амтай ч цөөн малтай төвлөрсөн баг. Тус тосгоны 97 өрхийн 17,0 мянган мал өвөлжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Жил бүр манай малчид 2500 тонн өвс бэлтгэж авдаг бөгөөд өнөө жил ч ийм хэмжээний хадлан авах зорилготой аж. Энэ жилийн хувьд зуншлага тааруу газрын гарц муу байсан болохоор цас унавал мал өвөлжилт тавгүй болох шинж бий.

  Хангал суманд хүсэлт тавьж хадлангийн талбай заалгасанаар 50 тонн өвс бэлтгэж аюулгүй нөөцөд хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Тус тосгон газар нутаг бага учир хил залгаа сумын малчидтай бэлчээр, газар нутгийн маргаан үүсдэг ч зохицуулж амьдардаг аж.
Хялганат тосгон нь засаг захиргааны нэгжийн хувьд багийн статустай бөгөөд харьяалагддаг Хангал сумаасаа бараг гурав дахин олон хүн амтай суурин юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top