Зургаан аймагт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08
 Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл зургаан аймагт хэрэгжихээр болжээ.

Үүний нэг аймаг нь Дархан-Уул аймаг бөгөөд тус төслийн зохицуулагч Г.Ганхөлөг аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ. Европын холбооноос санхүүжүүлэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн гол зорилго нь мах сүү, ноос ноолуур, арьс шир, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд өрсөлдөх чадварыг сайжруулж, ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход оршжээ.

Энэхүү уулзалтын төгсгөлд мал эрүүлжүүлэх ажлын хүрээнд суурь судалгааг хийх, нөхөрлөл, хоршоодыг дэмжин тэдэнд мэдлэг, туршлага хуримтлуулах, үйл ажиллагаанд нь анхаарал хандуулах хэрэгтэйг аймгийн Засаг дарга С.Насанбат зөвлөсөн юм.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top