Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд дүүргээсээ хөөгдөж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр, бүл. хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд үйл ажиллагаа явуулж байна. Хөөгдсөн шалтгаан нь улстөрийн өнцөг бололтой.
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүн өнөөг хүртэл тодорхойгүй учраас Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д.Пүрэвдаваа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн, Боловсролын хэлтэс, Газрын албатайгаа хамтарч ажиллахгүй хэмээн хөөжээ. Тус дүүрэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгааллынн асуудал орхигдсоор байна. 300 мянга гаруй хүн амтай энэ дүүргийг сүүлийн үед хэтэрхий улстөржүүлж хоёр хуваахдаа тулсан.
Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа. Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв гэж яваад 2017 онд татан буугдан, нэрийг нь Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн төв гэж сольжээ.
-Та бүхний цалинг 9 сар өгөөгүй юм байна. Шалтгаан нь?
-Манай хэлтэс Хамгааллын, Хөгжлийн, захиргааны албатай. Цалин өгөөгүй шалтгаан манай хэлтсийн дарга шинээр ирсэн. Дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д.Пүрэвдаваа МАН-ын даргатай хамтарч ажиллахгүй гэдэг.
-Дээд удирдлагадаа хандаж үзсэн үү?
- ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагт, нийслэлд хандсан. Төрийн ажил учраас тасралтгүй явах учиртай. Асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэг.
-Одоо ажил, үйлчилгээгээ хаана явуулж байна?
-Баянзүрх дүүргээсээ хөөгдсөн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын нэг өрөөнд ажилладаг. Дундаа ганц комьпютертэй хүндхэн нөхцөлд байна. Манай Баянзүрх дүүрэг хүн ам олонтой, түүнийгээ дагаад гэр бүл, хүүхэд, залуучуудын тулгамдсан асуудал их байдаг.
-Олон сараар цалингүй болохоор хэцүү нь ойлгомжтой. Дүүргийн төсөвт суулгасан уу?
-Баянзүрх дүүргийн төсөвт бидний цалинг суулгасан. Гэтэл дарга нь дээрээс томилогдсон гээд өгдөггүй. Өөрсдөө Бусдаас мөнгө зээлж, ажилдаа ирж очно. Бүгдээрээ банкны зээлтэй. Одоо найдваргүй зээлдэгч болоод байна.
Олон сараар цалинг нь өгөхгүй болохоор зарим мэргэжилтэн ажлаасаа гарсан.
Ингэж ярилаа. Баянзүрх дүүрэгт гэр бүл, хүүхэд, залуучууд, дэд бүтэц, газар, эрүүл мэнд, боловсрол гээд олон шийдэх ёстой асуудал бий. Гэвч холбогдох хэлтэс, албадыг нь хөөсөн нь иргэдийнхээ эсрэг үйл явдал гэхээс өөрцгүй. Хүүхдийн “108” дугаарын утсанд ирсэн дуудлагын 60 хувийг Баянзүрх дүүргээс ирсэн дуудлага эзэлдэг байна.
Сэтгүүлч Д.Дорж
Эх сурвалж: www.zindaa.mn
Зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно.
Сэтгэгдэл ( 4 )
Арай дэндээд байгаа юм бишүү?Төрийн ажлыг намаар солиод...Баянзүрх дүүргийг дампуурахаас авраач!!!
улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий
Энэ үнэн. Пүрэвдаваа гэж жинхэнэ улс төржсөн, хүн чанаргүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй харгис нөхөр.байнаа. Бүхэл бүтэн хэлтсийнхэн цалингүй жил шахам ажиллаж байна. Ар гэрээ, цалийнгийн зээлээ яаж болгож амьдарна гэж санадаг хүн юм болоо.
Дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан Л.Пүрэвбаатар МАН-ын даргатай хамтарч ажиллахгүй гэдэг гэнүү нэрийг нь зөв хэлээд ярилцлага өгмөөр юмаа. өөрсдөө л хууль зөрчиж томилогдсон юм байна лэ