Малын өвчлөл их байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу Мерси Кор Олон улсын байгууллагаас зургаан сумын Мал үржлийн тасагт мал эмнэлгийн зориулалтаар ашиглах зөөврийн хашааг хүлээлгэн өглөө.
Нэг бүр нь 1,1 сая төгрөгийн өртөгтэй энэхүү малын хашааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн харьяа Гамшигт нэрвэгдсэн Гадаад Орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Мерси Кор ОУБ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” /LTS2/ төслийг хэрэгжүүлдэг Галшар Баянмөнх, Баянхутаг, Дэлгэрхаан, Дархан Бор-Өндөр гэсэн зорилтод зургаан суманд олгож байгаа юм байна.
Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Европын холбооны Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалт хариуцсан албаны төлөөлөгч Роман, Пин ОУБ-ын суурин төлөөлөгч Дион, зөвлөх Кюүнтин, Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн захирал Э.Энхцэцэг, LTS2 төслийн менежер Б.Энхтуяа нар оролцож, дээрх сумдын төлөөлөлд малын хашааг олгох батламжийг гардуулан өглөө.
Мерси Кор ОУБ-аас өнгөрсөн жил зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 5 суманд цас ханзлагч дальпуг, 29 малчин өрхөд малын хашааг олгож байжээ. Цаашдаа дээрх 6 сумаас гадна өнгөрсөн өвөл цас зуд ихтэй байсан Хэрлэн, Батноров, Норовлин, Баян-Овоо сумдад LTS2 төсөл хэрэгжихээр болсон байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )