ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан явсан бүрэлдэхүүний хамт өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ.
Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.
Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа эх орондоо буцаж ирэх замдаа дагалдан ажилласан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Монгол Улсын Ерөнхийлөгч таны анхны айлчлалын үр дүн ямар болов. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?
-Энэ есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум боллоо. Үүнд 60 гаруй орны бизнесийн салбарынхан оролцлоо. Улс төрийн хүрээнийхнээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө форумыг удирдлаа.
Дорнын эдийн засгийн форум 3 дахь удаагаа болж байгаа. Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо. Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм.
Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа.
Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг.
Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна.
Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна.
Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ.
-Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн утгаар ОХУ бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болоод дэд бүтцийн том том сүлжээ байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэллээ. Манай улстай ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ?
-Бид Улаанбаатараас Алс Дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут нисээд ирж байна. БНСУ-аас нэг цаг 45 минут, Японоос нэг цаг гаруй, Саппорогоос бараг 45 минут нисч ирдэг юм байна. Энэ бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэе. Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ оролцъё. Хэрэв бид эрчим хүчний том кольцонд хамрагдвал эдгээр улстай тодорхой бизнесээр холбогдож байгаа гэсэн санаа юм. Ийм олон олон санаа яригдлаа.
-Энэ бүс нутагт хүн ам илүү суурьшуулж хөгжүүлэхээр газар өгөх зэргээр дэмжиж байгаа юм билээ.
-Уралын нуруунаас зүүн тийших иргэдийн нүүдэл Москва, Санкт-Петербург тийш, Европын хэсэг рүүгээ их чиглэж байгаа юм билээ. Манайхтай адилхан төвөө барааддаг. Энэ нүүдлийг тогтооё. Хол газар нутгуудаа хөгжилтэй болгоё гэсэн санаа юм.
-Сая Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар яригдсан. Үүнийг тодруулна уу?
-Энэ бол манай санаачилга. Энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя. Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглая. Манай барааг заръя гэсэн санаа.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Сэтгэгдэл ( 7 )
Ерөнхийлөгчид амжилт хүсье. Хамтран ажиллах хурдтай засгийн газар хэрэгтэй байна.
ХУЖ@@ ЗАЙЛ ГЭЖ ОРОСЫН ИНДРЭЭС ЖЕНКО АМЕРИКИЙН ТЕРБУМТАНД ХЭЛСЭН БОЛОВ УУ? ОДОО ЭНДЭЭ МАНЬ БӨХӨНЦӨР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНООС ХОЙШ ЭРС ХУРДАН ОЛШИРЧ БАЙГАА ОРОС МОНГОЛ ХАР@@Л ХОЛИН ХУЖ@@ ЭРЛИЙЗ ГЭЖ ХАШГИРЦГААДАГ НАЦИСТ ОРКУУДАА ҮРЖҮҮЛЭХ АЖИЛДАА ХАНЦУЙ ШАМЛАН ОРОХ БАЙХ ДАА! ЖИЛИЙН ӨМНӨ ГЭХЭД АРАЙ Ч ИЙМ БАЙГААГҮЙ.
HUN GEDEG AMITAN HASIIN ERGELTEER BUH L YUM UZNE TEGEJ BAIJ OGTORGUID UUSNA
TEHNOLOGIIN HOGJIL TOGS BISHIIG MEDEED ZON SOVINGIIN TEHNOLOGIIG ASHIGLANA HUUCHIN HEREGTEI YUMNUUD SERGEEGDEH BOLOMJTOI
улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий
Шал бүтэхгүй хол, эрүүл бус юм ярих юм. Одоо манай эдийн засаг ямар байгаа билээ. Хийх их ажил хажуудхан чинь байхад , хаа хол алс дорнод. Солиорол.... Тэгээд ч ерөнхийлөгчийн хийх ажил биш.
Еронхиилогчиин хиих ажил юм уу даа ? Еронхии сайдынх баймаар л юм Учраа олохгуй хунтэй монголчууд хар нухэнд унаваа даа