Дарга нарыг ичээх ”Туузгүй нээлт”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Дарга нарыг ичээх “Туузгүй нээлт” болно  

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус   Ид шидийн орон хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг олон түмний хандив, өөрсдөө түлхүүрийн оосор хийж худалдах, цалингүй ажиллах зэргээр  ямар гэсэн зорьсондоо хүрэв.

Төрийн эрх баригчдын эрх мэдэлтнүүдийн хийхийг төдийлэн хүсддэггүй,  хараа хяналтгүй  хүүхэд, багачуудыг хамгаалах асрах  төвийг сэтгэл, зүтгэлээрээ нэгдсэн хэсэг  залуус хийж бүтээж чаджээ. Тун удахгүй ирэх Баасан, Бямба, Ням гарагт нээлтээ хийхээ зарлав. Гэхдээ “том” дарга нар шиг эгнэж зогсоод  улаан тууз хайчилж, инээмсэглэн “хувиасаа хөрөнгө” гаргасан янзтай аашлахгүй нь. Тэдгээр залуус гурван өдөр үргэлжлэх даруухан нээлтээ “Туузгүй хийнэ” гэдгээ мэдэгдэв. Ер нь, эрх мэдэлтнүүдийн дунд “тууз хайчлах” дон маш их дэлгэрсэн. Элчин сайдын байрныхаа хонгилыг тохижуулчихаад, эсвэл эмнэлгийн жижигхэн тасалгаанд тоног төхөөрөмж  өгөөд тууз хайчлах энүүхэнд. Бусдыг хийж, бүтээж байхад чихэн дүлий, нүдэн балай явсанаа яг нээх болохоор түрүүлж очоод туузий нь хайчлаад явсан тухай яриа ч байдаг. Замын засвар дуусахад, эмнэлэгт тасаг нэмэгдэхэд, сургууль дотор “Монгол бичиг”-ийн танхим нээхэд удирдлагууд, хүндэт зочид нь ярайтал зогсч байгаад заавал тууз хайчилж санаагаа амраана. Монгол гэрт сургалт нээж тууз хайчлах, тусламжаар өгсөн эмнэлгийн зориулалтын машиныг хүртэл тууз хайчилж хүлээлгэж өгдөг нь хэвшмэл үзэгдэл, байх л ёстойзүйл шиг болжээ. “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн нээлт дээр хэн нэгэн том дарга давхиж очоод тууз хайчилна гэх вий. Хуучин нийгмийн үед 3, 4 дүгээр хороолол, Улаанбаатар төмөр зам зэрэг том бүтээн байгуулалтуудыг нээхэд тууз хайчилж байсан юм гэсэн. Одоо бол бүтээн байгуулалт нь жижгэрэх тусам тууз хайчлах хүн нь олон болсонд шүүмжлэлтэй  хандахаас аргагүй.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуу, Зүүн салааны Зүүнбаян уулын энгэрт  “Ид шидийн орон” хүүхэд, хамгаалал хөгжлийн төв ийнхүү ашиглалтад ороход бэлэн болжээ. Төр засагт,  төрүүлсэн аав, ээждээ адлагдсан цөөнгүй хүүхдэд “Ид шидийн орон” аз жаргал  хэмээх ид шидийг бэлэглэх бизээ.  Лантуун дохио Төрийн бус байгууллагын залуус бас нэгэн шинэ жишгийг эрх баригчдад харуулж буй нь Ид шидийн орон  хүүхэд асрах  төвийн “Туузгүй нээлт”  болох нь ээ.

 

Сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж:www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RIP(1.27.207.192) 2017 оны 09 сарын 12

Remembering Soldat Gulsara

0  |  0
Дорноговь Наран өргөөтөв(202.70.46.239) 2017 оны 09 сарын 12

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.229.121.151) 2017 оны 09 сарын 12

Та бүхэнд маш их баярлалаа. Сайн үйлс чинь улам их дэлгэрэх болтугай

0  |  0
zochin(202.9.41.100) 2017 оны 09 сарын 11

unuudur HAAIS-n uulzvariig neej baahan malnuud tuuz haichlav, shal durgui hurev, harin ene bol saishaaltai, baharhmaar sain yul bnaa, amjilt husie zaluustaa

0  |  0
иргэн(202.21.106.111) 2017 оны 09 сарын 11

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

0  |  0
Ochir sender(103.57.95.146) 2017 оны 09 сарын 11

Setgel eb bhad mongol zaluus bvhniig bvteene

0  |  0
Top