Тосонбумбын эмгэнэлт хувь заяа Баянхонгорт давтагдах уу!!!

2017 оны 09 сарын 12

Монголд төдийгүй дэлхийд нэн ховор цоохор ирвэсний өлгий нутаг Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудал нэлээд хэл ам дагуулсан. Тэр цаг дор нутгийн иргэд төдийгүй монголчууд удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байсныг та бүхэн санаж байгаа.

Улмаар тухайн үеийн УИХ-ын нэр бүхий гишүүдийг багтаасан ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, УИХ-аас хамгаалатад авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу 2016 оны дөрөвдүгээр сард Тосон бумын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-аар Улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч өдгөө 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон гашуун түүхтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн лиценз эзэмшигч гэх компаний газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, бүс нутгийн амьд бүхнийг мөхөх аюулд хүргээд буй юм. Олз ашигт шунасан уурхайн эзэд ийм л арга зальтай, бас аюултай.

Тэгвэл Тост, тосонбумбын эмгэнэлт хувь заяа давтагдаж болзошгүй нөхцөл байдал Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үүслээ.

Тодруулбал, “Галуутын хавцал”-ын залгаа уул ус, ургамал, нэн ховор ан амьтад бүхий газар нутагт уул уурхайн компани хууль бусаар алт олборлохоор ажлаа зэхэж байна.

“Галуутын хавцал”-ын ойролцоох “Их дугуй” хэмээх газарт “А лиценз”-тэй гэх “Тулга Жаргалант” компани олборлолт явуулахаар 2017 оны долоодугаар сарын сүүлээс  техник тоног төхөөрөмжөө татаж, ажлын кемпээ байрлуулжээ. Малчид газар нутгаа сийчүүлж, алт олборлуулахгүй хэмээн хүчтэй эсэргүүцэж, нүүхийг шаардсан ч үл тоосон байна.

Дээрх асуудал хүндэрсний улмаас сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь очиж, ашиглалт явуулахад шаардагдах бичиг баримтыг шалгахад шаардлага хангаагүй байжээ. Иймд хууль бүс үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс тоног төхөөрөмжүүдийг лацадсан боловч дахин техникүүд нэмж авчирсан аж.

Тухайн нутагт олборлолт эхэлбэл хүн, малыг жилийн дөрвөн улиралд ундаалдаг хоёр амьд харз ус нь үгүй болох юм. Ингэснээр тухайн сумын II, III багийн айл өрхүүд хохироод зогсохгүй ойролцоох зургаан сумын хүн, мал ундны усгүй болж амьтад устах эрсдэл үүснэ гэдгийг малчид учирлаж буй.

Түүнчлэн уг газар нутагт энэ оны тавдугаар сард дэлхийд нэн ховордсон ирвэс байсныг байгаль хамгаалагч болон нутгийн иргэд харж, камерын дуранд буулгажээ.

Нутгийн иргэдийн зүгээс тус сумын Далт, Дөвөнтийн нуруу уул уурхайн компаниудад идэгдэж маш хүнд байдалтай болсон. Одоо нэмж эрүүл байгаа бэлчээр нутгаа ухуулахгүй байхыг хүсэж байна. Улмаар тус компанийн үйл ажиллагааг зогсоож лицензийг цуцлуулж өгөхийг бүх шатны албан тушаалтнуудаас хүсчээ. Гэвч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Иймд Галуут сумын иргэдийн ундны эх үүсвэр булаг шанд, ургамал амьтан, газар нутгаа хамгаалахад Хонгор нутгаас сонгогдсон төрийн түшээд анхаарлаа хандуулна уу.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tersluu(93.219.157.253) 2017 оны 09 сарын 13

huuli bus uildeltei huuli busaar temtseh heregtei mashin tehnik luu ni buud galdan shataa...olborloson altiin deeremd partizanii dain hii zam harguid ni dugui hagaldag zanguu haj

0  |  0
Bold(202.9.42.55) 2017 оны 09 сарын 13

Iim tur zasagtai baihad mongol orond huuli gej yariad ch hereggui nutgiin irged uursdiinhuu hucheer l temts.

0  |  0
аөрхо(202.21.100.210) 2017 оны 09 сарын 13

Техник хэрэгсэл кемп рүү нь буудья

0  |  0
Зочин(202.70.34.244) 2017 оны 09 сарын 13

ХОЛБОГДХ ГАЗРУУД НЬ ХУРДАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ ГАЗАР АВБААС ХҮН, АМЬТАН АМЬДРАХ ГАЗАРГҮЙ БОЛЖ АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ НҮҮРЛЭХ БОЛНО. УЛМААР УУХ УС, УРГАХ ӨВС НОГООГҮЙ БОЛЖ БАЙГАЛИЙН ДОРОЙТОЛ БОЛНО ГЭДГИЙГ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
зочин (103.10.23.4) 2017 оны 09 сарын 13

Нутгийн иргэд өөрсдөө тэмцэх нь одоо хамгийн зөв зам болсон шүү. Дээрээс хэн ч та нарын хүсэлтйиг биелүүлэхгүй ээ.

0  |  0
зочин(90.32.127.112) 2017 оны 09 сарын 12

Энэ харагдаж байгаа Галуутын хавцлаас Уутын гол Өлзийт голын ай сав дагуу Бэрх хайрхан хүртэл олборлолт явуулж болохгүй, нэн ховордсон ирвэс, аргал угалз, янгир тэргүүт ан амьтан, таана, ванжингарав, шар хүхэр г.м эмийн ургамал ихтэй, дүрвэсэн амьтдыг эргэж нутагшуулан, эдгээр ургамалуудыг ухсан хөрсөнд нөхөн ургуулж чадах уу, энэ бүгдийг тооцож хариуцлага, торгууль оногдуулах ёстой.

0  |  0
.(212.253.231.167) 2017 оны 09 сарын 12

Manaid uurhai,uhsan nvh,ulaan shoroo bagadaad bga yum bh daa.yasan uhaj, tsoljvvlj,zavshij hanadaggvi yum bee

0  |  0
зочин(43.250.126.130) 2017 оны 09 сарын 12

Ерөнхийлөгчийн хамаатай компани биш үү

0  |  0
Zochin(103.212.119.186) 2017 оны 09 сарын 12

Tulga jargalant gej ninja kompani shdee. Zahiral ni monhbold gej bga. Balag ni vnen duusahgvimaa. Dovontiin nuruund huuli busaar ochnoon olon jil alt olborloson . Boon uhaj sendiilsen, ovoolson shoroo l vldeesen dee. Aimag oron nutgiin udirdlaguudiig bvgdiig ni hudaldaad avtsan um shig bgaan

0  |  0
ард(202.179.11.10) 2017 оны 09 сарын 12

ерөнхийлөгчид хэл ардчилсан намын хэдэн луйварчид арай дэндлээ алт хөтөлбөрөө зогсоо гэж ард түмэн хожсон юм алга

0  |  0
Zochin (103.26.195.205) 2017 оны 09 сарын 12

Zuvhun Galuut sumiin ard irged bish niit Bayanhongorchuud bugdeeree hamtdaa temtseh heregtei.

0  |  0
egch(66.181.160.31) 2017 оны 09 сарын 12

odoo ard tumen gazar nutgiinhaa toloo oorsdoo temtsehgui bol hend ch naidaad hereggui boljee oor uamar ch garts alga bn gazriig ni uhaad shoroo ovoolood l hayj bn malchid ni hoorhii mal mallah argaggui bolood heden malaazaraad hot orood yaduugii amidralaar amidarch teriigee dagaad niigem ni gemt hergiin ertonts bureldej buhimdal bii bolj ya ch hiihees butsahgui busarmag niigem bii bolj bn daa

0  |  0
АХ(150.129.140.67) 2017 оны 09 сарын 12

ОДОО БҮХИЙ Л АРГААР НУТАГ УСАА ХАМГААЛАХ ЦАГ БОЛЖ.

0  |  0
Top