“Биднийг амьд мод тайрч, амьтан сийлбэрлэлээ” гэж шүүмжилсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Анкарагийн гудамж, Турк улсыг үндэслэн байгуулагч Ататуркийн нэрэмжит  ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн орчимд хэсэг оюутан “хатсан” улиас модон дээр амьтан урлаж байна. Хэд хоногийн өмнөөс сошиалд “амьд модыг тайрч, амьтан  сийлбэрлэж байна” гэсэн шүүмжлэл өрнөсний мөрөөр сурвалжилсан юм. Чингэлтэй дүүрэг, СУИС-ийн  хамтын ажиллагааны хүрээнд Дизайн, дүрслэх урлагийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Ням, С.Мөнхбаяр, Намхайжамц, Ө.Цэдэв нар багш С.Цэнгэлийн удирдлагаар дээрх моднуудад сийлбэр хийж байгаа ажээ. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс зогсч, сонжиж, зарим нь зургийг  нь авна.

Оюутан С.Мөнхболд “Манай анги удирдсан багш С.Цэнгэл эдгээр амьтныг урлах ерөнхий зураглалыг гаргасан. Бид багшийнхаа зааврын дагуу ажиллаад арваад хонолоо. Зарим үед бороо ороод  завсарласан учраас ажил дуусгахаар товлосон хугацаанаасаа  хоцорч байна” гэв.

Оюутан Г.Ням:“Хүмүүс их сонирхдог. Зарим нь биднийг амьд модон дээр албаар амьтан сийлээд байгаа мэтээр буруу ойлгодог. Олон нийтийн сүлжээнд тийм сэтгэгдэлтэй зураг харсан. Биднээс юу ч асуугаагүй. Хатсан модыг тайрч хожуул үлдээж байхаар  амьтан сийлбэрлэх нь зүгээр санагдсан” гэж ярьсан юм. Тэнд хэсэгхэн зуур саатахад нэгэн эмэгтэй “Эд нар амьд модыг зориуд тайраад амьтан сийлж байгаа  юм” гэхэд настай эмэгтэй “Сайхан үйл бүтээдэг хүүхдүүд” гэсээр одов.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн мэргэжилтнээс модон дээр  сийлбэр хийлгэж байгаа шалтгааныг тодруулахад “Дүүргийн ногоон байгууламжийн  хэмжээнд хатсан мод тав орчим хувийг эзэлдэг Хатсан модыг зохих хэмжээнд тайрч  амьтан сийлбэрлэж, гудамж, талбайн өнгө үзэмжийг өөрчлөх нь гадаадын томоохон хотуудад байдаг жишиг” гэсэн хариулт өгөв. Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өмнө талбайд Ататуркийн хөшөөтэй таширлуулан эхний улиас“модон” дээр Туркийн үндэсний бэлгэдэл болох Цагаан хөмсөгт хөөндий шувууг, зэрэгцүүлэн  хэрэм сийлбэрлэж байгаа бол гурав дахь модон дээр баавгай “урлах”-аар төлөвлөжээ. Оюутнууд нарс модон дээр сийлбэрийн ажлаа энэ сарын 15-нд  хүлээлгэн өгөх юм байна.

 

 

 


Сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж: www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gol(66.181.177.20) 2017 оны 09 сарын 12

IIM DADLAG BAIHUU

0  |  0
биби(202.9.41.97) 2017 оны 09 сарын 12

Тайрчихаар нь дэмийн ёрдойж байхаар гээд хөөрхөн сийлбэр хийж бна штээ. Бас танин мэдэхгүй аятайхан сийлбэр, үзүүлжэ болчихож байна.

0  |  0
zochin(122.201.21.209) 2017 оны 09 сарын 12

ZA medekhguy malnuud duuguy bay , neg modny tsaanaa zuun tiishee dakhiad neg khatsan modny khojuul baygaa , tuun deer goyo yum khoiigeerey, bayar khurgei

0  |  0
Mogol ork(202.131.244.218) 2017 оны 09 сарын 12

hezee haana naana chine hatsan mod baisiin , estoi sanahgyuil bna schuu zasag dargaa !!!!! uuniig bichij baigaa mal ni nars modon deer gechihjee Ulias modoo tanigyui baij ,uralj baigaa urlaachid ni yun ulubgur yum hiidegiin hairan zag ,hairan mod, hairan hudulmur,hun haraad estoi neg urlagiin buteel boljee,geheer yum hiigeech yadaj!!!uhaand ni uhna ischig orson hognuud yadaj yu tubes oilogtoo siilber haraad hiichihgyui !!!!naadhiichine zahiin neg mujaan, modchin,dundsurguuliin huuhed hiichhene!yuch gehewdee chonoo chono !!!!!!chingelteen zasag dargiig huswal taarna!!!! nowsh yumaa

0  |  0
.(212.253.231.167) 2017 оны 09 сарын 12

Hataad vhchihsen modiig ingej bga yum bish vv.tiim bol bolj l bna shde

0  |  0
Зочин(119.40.100.222) 2017 оны 09 сарын 12

Яанаа хайран мод үхсэн мод дээр сийлбэр хийж байна гэж бодсон юм гудамжны модыг алаад оркуудаа гэж

0  |  0
nergui(27.123.214.120) 2017 оны 09 сарын 12

uursduu sanaachilj hiij buteehgui baij hiij buteej bgaa humuusiinhee uramiig buu hugal saihan zuil buteej bgaa ta nartaa bayrlalaa

0  |  0
Top