О.Эрхэмжаргал: Виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч үйлчлүүлэх боломжтой

2017 оны 09 сарын 13

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд иргэдийн цаг завыг хэмнэж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Утсаар цаг авах” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О. Эрхэмжаргалаас тодрууллаа.

Гадаадын иргэн, харьяатын газраар буюу төрийн захиргааны байгууллагаар үйлчлүүлэхдээ Утсаар цаг авах үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээний талаар тодруулахгүй юу?

Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг авах үйлчилгээ”-г 2017 оны  9 дүгээр сарын 15-аас эхэлж нэвтрүүлэх гэж байна. Энэ үйлчилгээ нэвтэрснээр виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч, очер дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эхний ээлжинд хөрөнгө оруулагч, боловсролын салбарынхан буюу багш, оюутнууд мөн Засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчид энэ үйлчилгээнд хамрагдана. Манай байгууллагаар үйлчлүүлэгчид бол гадаадын иргэд тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ юм. Мөн нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хэлбэр гэж хэлж болно. Учир нь Иммигрейшний байгууллагаас цаг авчихсан байхад дараалалд хүлээж зогсох шаардлагагүй, тухайн цагтаа л үйлчилгээгээ аваад сэтгэл хангалуун гарна гэсэн үг. Дээр нь манай байгууллага хотын төвөөс алслагдсан байгууллага. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ цаг зав болоод, эдийн засагт нь ч гэсэн хэмнэлттэй уг үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Үйлчилгээний цагийг хэрхэн авах вэ? Үйлчлүүлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

Манай Зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утас бий. Уг утсаар холбогдож цаг авна. Бид цаг өгөхдөө сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгоно. Тэгэхээр цаг авсан үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой. Хэрвээ манайхаас олгосон цагт үйлчилгээгээ аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн цаг хүчингүй болно. Цаг авч үйлчлүүлж буй иргэд манай Зөвлөгөө мэдээллийн хэсгээс болон байгууллагын цахим хуудаснаас мэдээлэл авч материалын бүрдлийг сайтар хангах ёстой. Гол анхаарах зүйл нь холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалын бүрдлийг хангасан байх ёстой. Үйлчлүүлэгчид дунд материалын бүрдэл дутуу, чанарын шаардлагад нийцээгүй зураг авчрах, анкет бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудлууд гардаг. Бид шаардлага хангасан материалыг л хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрээ гаргана. Хэрэв таны материалын бүрдэл дутуу тохиолдолд урьдчилж цаг авсны хэрэг гарахгүй. Материалын бүрдэл дутуугаас болж л бүх төрлийн үйлчилгээ удаашрах, дахин дахин ирэх чирэгдэл үүсч байгаа юм. Тиймээс үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө хариуцлагыг нэмэгдүүлж, өөрөө өөртөө явдал чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлмээр байна. Энд бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд, энэ үйлчилгээ маань цаг авсан хугацаанд материалын бүрдүүлбэрийг шалгах болохоос шийдвэр гаргах хугацаа биш гэдгийг анхаарна уу.

Утсаар цаг аваагүй, шууд үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн тухайд ямар байдлаар үйлчлүүлэх вэ?

Тэдгээр хүмүүст урьдын адил дугаараар үйлчилгээ үзүүлнэ. Заавал цаг авч үйлчлүүлэх ёстой гэсэн ойлголт биш юм. Тэгэхээр ажлын цагаар төрийн үйлчилгээ хэвийн явагдана.

Цаашид ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа вэ?

Манай байгууллагын энэ жилийн зорилт бол “Цахим иммигрейшн”. Цаашид бид олон улсын жишигт нийцсэн Цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 20-оос эхлээд туршилтын журмаар Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр урьдчилсан хяналт явагдаад, үйлчлүүлэгчээ нэг удаа ирүүлэх, цаг зав, зардлыг нь хэмнэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Цаашид энэ үйлчилгээ маань амжилттай хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ГИХГ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tergel(202.9.42.234) 2017 оны 09 сарын 14

yes gay baij magadgui

0  |  0
mmm(103.229.122.101) 2017 оны 09 сарын 13

unen tsarailag zaluu bn sh de.yamar hunii ur gej iim saihan turdug bainaa.ohiduud ni aaviigaa duuriaval tasarhai huurhun huuhnuud boloh nee

0  |  0
Top