Солонгосчууд 300 гаруй хүүхдэд харааны шил үнэгүй тааруулж өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13
БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ын төлөөлөл Дархан-Уул аймагт уригдан ажиллажээ.   Тэд 30 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд энэ сарын 10-11-нд тус аймагт ажилласан байна.

Айлчлалын хүрээнд Дархан хотын төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын дээр хотын бүтээн байгуулалт, иргэдийн санаачилга, оролцоог дэмжсэн төсөлтэй танилцах, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит  хөрөнгө оруулалт хийсэн юм. Тодруулбал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа харааны бэрхшээлтэй, харааны  шил худалдан авах боломжгүй зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд үзлэг хийн харааны шил тааруулж өгчээ. Энэ хүрээнд нийтдээ харааны бэрхшээлтэй 300 хүүхэд хамрагдаж нүдний хараандаа тохирсон шилтэй болжээ.

Түүнчлэн Дархан хотын ууган сургууль  Нэгдүгээр сургуульд  тавансая төгрөгийн өртөг бүхий дэлхийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн ном товхимол, техник хэрэгсэл ном хандивласан байна. өмнө нь тэд энэ оны долдугаар сарын 10-нд ирж аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж байжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top