”Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ Төв аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2017 оны 09 сарын 15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос эхлэн Төв аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай, мөн нутгийн иргэдтэй уулзалт хийж, хуулийн байгууллагын ажилтнууд болон төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтнуудад хүний эрхийн сургалт явуулж, Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийж ажиллалаа.

Мөн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэнтэй 70272822 дугаарын утсаар холбогдон хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах, гомдол гаргах боломжтой юм.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top