60 саяын өртөгтэй жишиг хороолол сүйрч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

 Улаангом сумын Наймдугаар баг Улиасны хэвд 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 60 сая төгрөгөөр "Жишиг хороолол" нэртэй хоосон хашаанууд баригдаж ашиглалтад оржээ. Тухайн үед тендер шалгаруулалтад 6 компани орсон боловч "Таван голын шим" хоршоо, "Суварга булан" компани хоёр шалгарч тендерийг ажлыг гүйцэтгэсэн байна. Баригдаад 3 жил өнгөрч байгаа уг хорооллын хашааны 70 гаруй хувь нь зарагдсан гэж байгаа ч суурьшсан айл тун цөөхөн, хоосон хашаануудынх нь банз унасан, хаалгагүй, жишиг хороолол гэхэд хүндхэн дүр зурагтай харагдаж байна.

 Төсвийн мөнгөөр баригдсан уг хороолол удахгүй үрэн таран болж хоосон тал газар үлдэхэд ойрхон байна. Хоёр тал хашааг 2,5 сая, гурван тал хашааг 3 сая 250 мянга, дөрвөн тал хашааг 3,5 сая төгрөгөөр иргэдэд худалдаалахаар тооцоолж жишиг хорооллыг бариулсан байна. Гэвч барьсан хашааг нь иргэд худалдаж аваагүйн улмаас "Суварга булан" компанид 20 сая, "Таван голын шим" хоршоонд нэг сая төгрөгийн өр үүсчээ.

 Эргэж төлөх ёстой 30 сая төгрөгөө гүйцэт төлөөгүй "Суварга булан" компанийг шүүхэд өгсөн ч "барьсан хашаа нь борлоогүй байхад 20 сая төгрөгийг манай компани төлж барагдуулах боломжгүй" хэмээн шалтагласаар өнөөдрийг хүрчээ. Аймгийн өмнөх удирдлагууд уг хорооллыг ямар ч хариуцлага хүлээх эзэн, төлөвлөлтгүй барьж төсвийн мөнгийг үрэн таран хийсэн байхад одоогийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулсан юмгүй, ямар ч мэдээлэлгүй шахам байгаа аж.

 Уг нь бол жишиг хороолол барихдаа эхлээд дэд бүтцийн асуудлыг нь шийдчихсэн бол ийм зүйл гарахгүй байсан. Мөн гүйцэтгэгч компаниуд нь хашаа барихдаа ашгаа бодоод хэт гурилдаагүйсэн бол ийм зүйл болохгүй байв. Ямартай ч улсын төсвийн 60 сая төгрөг ийнхүү жишиг хороолол нэрийн дор салхинд хийсээд байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.247.35) 2017 оны 09 сарын 15

Hashaa barichihaad jishig horoolol bhdaa yahav dee.ineedtei yumaa.yadaj ayataihan haashaa ch bish shvv

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 15

hashaa baridagaa boliocheee,,,,zugeer saihan zaigii ni hemjeed zadgai goe baij bolno shdee, esvel neg joohon tusgaarlasan uzemjtei hais, tusgaarlahad zoriulsan urguuldag mod meteer,,,,muuhai modon hashaanuud 21- zuund tohirohgui baina

0  |  0
Top