13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Дундговь түншлэл өнөөдөр эхэллээ.
Энэ жилийн түншлэлд 14 сумын 100 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцон өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Айраг, ааруул, ээзгий сүү цагаан идээний төрөл, талх нарийн боов, нийтийн хоолны салбарын бүтээгдэхүүн, нутгийн хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоо, мод, модон эдлэл, эсгий, ноосон эдлэл, дээс, хялгасан томмол бүтээгдэхүүн, сур, суран эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн дор төвлөрүүллээ.
Үзэсгэлэн 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш 16 цагаас шилдэгээр шалгарсан 10 номинацийн шагналыг гардуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )